Урин дулаан цагт бид эх орныхоо үзэсгэлэнт газраар аяны бэлтгэлээ ханган аялдаг. Гэр бүл, найз нөхдөөрөө аялсан тэрхүү аялал хэзээ ч мартагдашгүй дурсамжийг үлдээж, ажиллах эрч өгөх нэн таатай. Тэгвэл УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарын өөрийн фэйсбүүк хуудастаа нэгэн сайан зураглалыг бусадтай хуваалцжээ. Тэрбээр ‘Увс нуурын шувууд олноор цуглардаг газар дроноор хийсэн бичлэгээ та бүгдэд хүргэж байна. Увс нуурын ай сав газарт өвөлждөг 8 зүйл, дайрч өнгөрдөг 82 зүйл, нийт 245 зүйл шувуу бүртгэгджээ. байгалиа хамгаалъя’ гэсэн тайлбартайгаар энэхүү бичлэгийг оруулсныг хүргэж байна.