Жүдочид эх орондоо ирлээ

Хуучирсан мэдээ: 2011.01.19-нд нийтлэгдсэн

Жүдочид эх орондоо ирлээ

Азербайжаны нийслэл Баку хотноо Олон улсын жүдо бөхийн холбооны шинэ оны анхны тэмцээн болох “World Masters”-т амжилттай оролцсон Монголын жүдочид өнөөдөр эх орондоо ирлээ. Монголын жүдо бөхийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, Ардын багш Ч.Насантогтох болон дасгалжуулагч Х.Болдбаатар нарын удирдлага дор “Masters”-т 10-уулаа оролцож, нэг алт, хоёр хүрэл медаль хүртсэнээр багийн амжилтаар 41 орноос зургадугаар байрт шалгарсан тэд өнөөдөр өдөр “Чингис хаан” нисэх онгоцны буудалд газардлаа. Жүдочид эх орондоо хэд хоног бэлтгэлээ базаагаад үргэлжүүлэн “Дэлхийн цом”-д зодоглоно. IJF-ын “Дэлхийн цом” ангилалд багтах 2011 оны эхний тэмцээн энэ сарын 29, 30-ны өдрүүдэд болох бөгөөд эрэгтэйчүүдийн “Дэлхийн цом” Гүржийн нийслэл Тбилиси хотноо, харин эмэгтэйчүүд Болгарын Софид “Дэлхийн цом”-д өрсөлдөх юм. Залгуулаад жүдочид Францын нийслэл Парис хотноо хоёрдугаар сарын 5, 6-нд олимпийн эрхийн оноо олгох “Их дуулга”-д оролцоно.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж