Нийслэл хотын хэмжээнд зам засварын ажлууд үргэлжилж байна. Одоогийн байдлаар Сүхбаатар дүүргийн нутаг “Өгөөж” компанийн уулзвар, “Авто плаза” төвийн уулзвар, Хан-Уул дүүргийн нутаг “Оргил” худалдааны төвийн уулзвар, Зайсангийн уулзвар, Хөдөө аж ахуйн их сургуулийн зүүн хойд уулзварын хэсэгт замын засварын ажлыг гүйцэтгэж байгаа аж.
Иймд эрхэм жолооч, явган зорчигч та хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган, бие биедээ хүндэтгэлтэй хандан замын хөдөлгөөндөө соёлтой оролцохыг Замын цагдаагийн газраас сануулж байна.
А.Сүрэн