Дохионы хэл бүхий аппликейшн бий болжээ

Хуучирсан мэдээ: 2017.07.29-нд нийтлэгдсэн

Дохионы хэл бүхий аппликейшн бий болжээ

Батцагаан Батмөнх
Батцагаан Батмөнх
    Залуус жилдээ ганц удаа цав цагаан гоёлоор гангардаг “Silence white 2012” шоу өнгөрсөн баасан гаригт уламжлал ёсоор “Мишээл экспо” төвд боллоо.

    Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Австралийн Гадаад харилцаа худалдааны хэлтсийн санхүүжилтээр хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан гар утасны аппликейшний туршилтын эхний хувилбарыг гаргажээ.  Энэхүү аппликейшний зорилго нь хэл ярианы болон сонсгол, харилцааны бэрхшээлтэй хүмүүс дижитал платформ дээр тайлбар үгтэй зурган карт ашиглан бусадтай хялбархан харилцах боломжийг бий болгосон юм. Мөн энэ аппликейшн нь Монгол дохионы хэл суулгасанаар онцлог ажээ.

    Хөгжлийн бэрхшээлтэй болон бэрхшээлгүй хүмүүсийг хоорондын харилцааны бэрхшээлийг арилгаж, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс өөрсдийн үндсэн хэрэгцээ хүсэл сонирхлоо илэрхийлэхэд дөхөм болохын дээр  тэдэнд үргэлж байдаг айдас ганцаардлыг багасгахыг зорьж энэхүү аппликейшнийг бий болгожээ. Аппликейшнийг хийсэн баг энэ оны нэгдүгээр сараас хойш энэ төсөл дээр ажилласан бөгөөд цаашид сайжруулан хөгжүүлэх юм.

    Т.МӨНХ

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж