Хүний наймаа, бэлгийн мөлжлөгөөс сэргийлье

Хуучирсан мэдээ: 2017.07.29-нд нийтлэгдсэн

Хүний наймаа, бэлгийн мөлжлөгөөс сэргийлье

Батцагаан Батмөнх
Батцагаан Батмөнх
    #Ulaanbaatar хотод #yagodoo 2012-08-20 11 цаг. Цаг агаар: өдөртөө үүлэрхэг (Mostly Cloudy) агаарын температур: 7 хэм байна.

    НҮБ-ын Ерөнхий ассемблейгээс жил бүрийн долдугаар сарын 30-ны өдрийг  “Дэлхий нийтээрээ хүн худалдаалахын эсрэг” өдөр болгон зарласан. Энэ өдөр, хүний наймаа бэлгийн мөлжлөгийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэх мэдлэг мэдээллийг олон нийтэд өгөх, энэ төрлийн гэмт хэрэгт өртсөн хохирогчдыг ялгаварлан гадуурхахгүй байх, эргэн нийгэмшихэд нь  туслах, хохирогч болж болзошгүй эрсдэлд байгаа хүмүүсийг авран хамгаалах зэрэг ажлыг зохион байгуулдаг ажээ. 

    Энэхүү өдрийг угтан Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас хүний наймаа, бэлгийн мөлжлөгөөс хүүхэд өсвөр үеийнхнийг урьдчилан сэргийлэх мэдлэг мэдээлэл олгох нөлөөллийн аяныг зохион байгуулсан байна.  Аяны хүрээнд “Хүний наймааны эсрэг хөх зүрхний аян” сайн дурынхан, үе тэнгийн сурагчдын хамтарсан гурван өдрийн өртөөчилсөн сургалт зохион байгуулжээ. Мөн  Хүүхэд гэр бүл хөгжлийн Өнөр бүлийн өсвөр насны хүүхдүүдэд сургалт хийхээс гадна хүний наймаа, бэлгийн мөлжлөг, хөдөлмөрийн мөлжлөгөөс урьдчилан сэргийлэх мэдлэг ойлголт өгсөн байна.  

     

    Д.ЦЭЭНЭ

     

     

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж