Дональд Трамп Тамгын газрын даргаа солив

Хуучирсан мэдээ: 2017.07.29-нд нийтлэгдсэн

Дональд Трамп Тамгын газрын даргаа солив

Нийслэлийн иргэний танхимын ээлжит хэлэлцүүлэг өнөөдөр болж байна.

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Дотоодын аюулгүй байдлын салбарыг тэргүүлж байсан генерал Жон Келлийг Тамгын газрын даргаараа томиллоо.

Өмнө нь тус албыг хашиж байсан Рейн Пребусыг чөлөөлж, шинэ хүнийг нэрлэсэн томилгоогоо Трамп өчигдөр /2017.07.28/ Твиттерээрээ зарлажээ.

Трампын Цагаан ордон дахь харилцаа холбооны даргаар саяхан сонгогдсон Энтони Скарамуччи Тамгын газрын экс-даргыг мэдээлэл задруулагч байж болзошгүй гэж мэдэгдсэний дараа ихээхэн дарамтад байх болжээ. Улмаар ноён ерөнхийлөгчтэй ярилцсаны дүнд ажлаа өгөхөөр болсон гэж Пребус ярьсан байна.”Ерөнхийлөгч өөр замаар явахыг хүссэн” гэж тэрбээр CNN-д өгсөн ярилцлагадаа хэлжээ. Тэрбээр мөн генерал Келли бол хамгийн зөв сонголт гэдгийг онцолсон байна.

Генерал Жон Келли нь хилийн аюулгүй байдлын салбарт хийж бүтээсэн гавьяа ихтэй, тэтгэвэртээ гарсан нэгэн юм. Түүнийг Трамп засаг захиргаандаа ажиллахыг урьж, оны эхэнд Дотоодын аюулгүй байдлын сайдаар томилсон билээ. Харин ирэх даваа гаригаас Цагаан ордны Тамгын газрын даргаар ажиллах болж байна.

Дотоодын аюулгүй байдлын сайдаар Келлигийн туслахаар ажиллаж байсан Элейн Дюк ажиллах ажээ.

 

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж