Долларын ханш 2450 төгрөгөөс давжээ

Хуучирсан мэдээ: 2017.07.29-нд нийтлэгдсэн

Долларын ханш 2450 төгрөгөөс давжээ

Орос: Хөрөнгө оруулалтын “Морган Стэнли” банк Оросын эдийн засаг 2012 онд таван хувийн өсөлттэй байна хэмээн үзэж байсан бол энэ удаад урьдчилсан таамгаа 4.2 хувь болгон багасгалаа.

Гадаад валютын ханш буурна гэсэн хүлээлттэй байсан ч улам бүр өсөөр байна. Наадмын дараахнаас өсч эхэлсэн ам.долларын ханш 2450 төгрөгийг хэдийнээ давжээ. Өнөөдрийн байдлаар Уран уургач арилжааны төв ам.долларыг 2444 төгрөгөөр авч, 2448 төгрөгөөр арилжиж байна. Харин Номин карт ББСБ-д ам.долларыг 2452 төгрөгөөр худалдаалж эхэлжээ. 

Долларыг дагалдаад бусад валютын ханш ч чангараад байна. Хятадын юань 363,7-364,2 төгрөг, Оросын рубль 41-41,7 төгрөг, Солонгосын вон 2,14-2,15 төгрөгийн ханштай байна. 

Д.ЦЭЦ
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж