Төв аймгийн Эрдэнэ суманд яг одоо хүчтэй аадар бороо орж, зарим газраар мөндөр бууж байгаа ажээ. Энэ жил зуншлага оройтож, хаа сайгүй гантай болон гандуу байгаагийн дээр үе үехэн хүчтэй аадар, мөндөр орж багагүй хохирол учруулсаар байна.
Энэ долоо хоногийн даваа гариг /2017.07.24/-т Булган аймгийн Хутаг-Өндөр суманд теннисний бөмбөг болон өндөгтэй зүйрлэхүйц хэмжээний мөндөр орж, байгалийн аюулт үзэгдэл болсон. Тус сумын төвд байрлах 50 гаруй байшингийн дээвэр цөмөрч, 150-160 машины цонх хагарч, 20 айлын гэр нурсан юм. Харин мягмар /2017.07.25/-нд нийслэл хот аадар орж, мөндөр бууснаас Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо Жргалант тосгонд хоёр хүүхэд, нэг том хүн амь насаа алдсан юм.
Жич: Зургийг фэйсбүүкээс авав
М.СУРА