Япон улсад сурч байгаа beatbox Ray өнгөрсөн зун Монголд анх удаа beatbox show-г зохион байгуулж тэр ч бүү хэл beatbox parade хийсэн. Амралтынхаа хугацаанд ирээд Монголдоо томоохон шоуг хийсэн Ray ирэх гуравдугаар сард эх орондоо ирэх гэнэ. Учир нь ирэх дөрөвдүгээр сард Beatbox-улсын аварга шалгаруулах хоёр дахь тэмцээн болох аж. Тэрбээр энэ жилийн сар шинийн баяраар хэрхэн шинэлэх гэж байгаа талаар нь тодрууллаа.
-Удахгүй сар шинэ болох гэж байна, Монголдоо шинэлэх үү?
-Монголд очиж амжихгүй. Тиймээс Японд л шинэлнэ дээ. Би Монголд гуравдугаар сард очих байх. Ирэх дөрөвдүгээр сард манай beatbox-чид хоёр дахь улсын аваргаа шалгаруулах юм. Тиймээс гуравдугаар сард л очно доо.
-Тэгвэл Японд сар шинийн баяраа хэрхэн тэмдэглэх гэж байна?
-Сар шинээр энд байгаа хүмүүстэйгээ золгох байх даа.
-Японд сурдаг Монгол оюутнууд нийлж цагаан сарын баяраа хийдэггүй юм уу?
-Хийдэг гэсэн. Монгол хоолны газар цуглаад золгодог гэсэн.
-Чи тэдэнтэй хамт шинэлдэггүй юм уу?
-Энд манай эгч байдаг болохоор эгчтэйгээ хамт шинэлдэг юм аа.
М.Урин