Аянганаас гарсан түймрийг цурманд оруулжээ

Хуучирсан мэдээ: 2017.07.29-нд нийтлэгдсэн

Түймэр

Аянганаас гарсан түймрийг цурманд оруулжээ

Сүхбаатар сумын Хатагин овгийн зон олон наймдугаар сарын 13, 14-нд Хар сүлд цэнгүүлэх Их тахилгын хоёрдугаар наадмыг Төрийн тамгатай 13 хутагтын нэг Егүзэр ламхайн довноо ёслол төгөлдөр тэмдэглэлээ.

ОБЕГ-аас өнөө өглөө мэдээлснээр улсын хэмжээнд асч буй түймэр байхгүй, гурван газарт гарсан түймрийг цурманд оруулаад байгаа юм байна. Тухайлбал:

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл багийн “Эрээн дэв” гэдэг газар /сумын төвөөс  зүүн урд зүгт 51 км-т/ аянга буусны улмаас ойн түймэр гарчээ. Долдугаар сарын 8-ны өдөр гарсан түймрийг унтраахаар аймгийн Онцгой байдлын газрын 42 алба хаагч, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын есөн албан хаагч, нийт 51 хүн, таван техник хэрэгсэлтэй ажиллаж, долдугаар сарын 26-ны өдөр цурманд оруулж,  бүрэн унтраахаар ажиллаж байгаа ажээ. 

Мөн Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл  тосгоны “Тайлч” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 111 км-т/ наадмын өдрүүдэд ойн түймэр гарсан байна. Аймгийн Онцгой байдлын газрын 25 алба хаагч наадмаас хойш ажилласаар долдугаар сарын , 27-ны өдөр цурманд оруулсан бөгөөд одоо бүрэн унтраахаар ажиллаж байна.

Булган аймгийн Хангал сумын Сөрт багийн “Дуганы горхи” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 25 км-т/ долдугаар сарын 26-ны өдөр ойн түймэр гарч,  аймгийн Онцгой байдлын газрын 10 алба хаагч, орон нутгийн 16 иргэн түймэр унтраахаар ажилласан байна. Тэд өчигдөр 16.00 цагт түймрийг  бүрэн унтраажээ. 

М.СУРА
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж