Дорнод, Төв аймагт шүлхийгээр мал өвчилжээ

Хуучирсан мэдээ: 2017.07.29-нд нийтлэгдсэн

Дорнод, Төв аймагт шүлхийгээр мал өвчилжээ

Батцагаан Батмөнх
Батцагаан Батмөнх
    “Лондон-2012” зуны олимпийн ХХХ наадам өндөрлөөд удаагүй байгаа энэ үед УИХ-ын гишүүн, ҮХАА-н сайд, МЖБХ-ны Ерөнхийлөгч, Монгол Улсын гавьяат тамирчин Халтмаагийн Баттулгатай ярилцлаа.

    Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын Гүнцэнгэлэг багийн “Хүүхдийн-Овоо” гэдэг газар шүлхий өвчин гарчээ.

    Уг газар нь сумын төвөөс зүүн урд зүгт 80 км-т байх бөгөөд малчин Б-гийн нэг үхэрт мал, амьтны гоц халдварт дээрх өвчний шинж тэмдэг илэрч, өвчилсөн малаас дээж авч Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборатори /УМЭАЦТЛ/-д шинжлүүлэхэд шүлхий өвчин болохыг тогтоосон байна.
     
    Мөн Төв аймгийн Сэргэлэн сумын Эрдэнэ-Уул багийн “Бөхөгийн гол” гэдэг газар малчин О-гийн 43 үхэрт эл өвчний шинж тэмдэг илэрч, өвчилсөн малаас дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд шүлхий өвчин болох нь тогтоожээ.

    Түүнчлэн Дундговь аймгийн Өлзийт сумын Дэрт багийн “Зүүн булаг” гэдэг газар малчин Ч-гийн 60 хонинд мал, амьтны гоц халдварт хонины цэцэг өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн байна. Дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд хонины цэцэг өвчин болох нь тогтоосон аж.

    Эх сурвалж: МОНЦАМЭ 

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж