Москва АНУ-ын дипломатчидыг нутаг буцаана

Хуучирсан мэдээ: 2017.07.29-нд нийтлэгдсэн

Москва АНУ-ын дипломатчидыг нутаг буцаана

Өнөөдөр “Номин талст” хамтлагийн дуучин А.Хаянхярваагийн төрсөн өдөр тохиож байна.

ОХУ-ын эсрэг шинээр авч хэрэгжүүлэх болсон хориг арга хэмжээний хариуд Москва Орос дахь АНУ-ын дипломат ажилчдын тоог багасгаж, тэдний ашиглаж байсан хоёр үл хөдлөх хөрөнгийг царцаах шийдвэр гаргажээ.

АНУ-ын Сенатын танхим өнгөрсөн пүрэв гаригт /2017.07.27/ ОХУ болон Иран, Хойд Солонгосын эсрэг авч хэрэгжүүлэх шинэ хориг арга хэмжээг дэмжиж, хуулийн төслийг ерөнхийлөгч Дональд Трампад хүргүүлсэн юм. 

Үүнд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтай ойр байдаг нөлөө бүхий эрхмүүд, мөн Оросын стратегийн чухал салбаруудад хориг тавих тухай асуудал багтжээ.

Хуулийн төсөлд АНУ-ын ерөнхийлөгч гарын үсэг зурж, баталснаар хэрэгжиж эхлэх юм.

Харин үүнээс урьтаж Оросын Гадаад хэргийн яам тус улс дахь АНУ-ын дипломатчидын тоог есдүгээр сарын 1-нээс өмнө 455 хүртэл багасгах шаардлага тавьсан байна. Орост одоо АНУ-ын хэдэн дипломат ажилтан ажилладаг эсэх тодорхой тоо баримт дурдаагүй боловч хэдэн зуун дипломатч нутаг буцах нь тодорхой гэнэ. 455 гэдгийн шалтгаан нь АНУ дахь ОХУ-ын дипломат ажилчдын тоотой тэнцүүлэх гэсэн шаардлага ажээ.

Түүнчлэн наймдугаар сарын 1-нээс эхлэн зуслангийн байр, агуулах хэлбэрээр ашиглаж байсан Москва дахь АНУ-ын Элчин сайдын яамны үл хөдлөх хөрөнгийг битүүмжлэх шийдвэр гаргасан байна.

 

С.ЦЭЛМЭГ 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж