Тэг зогсолтын үеэр цахилгаан хязгаарлаж болзошгүй

Хуучирсан мэдээ: 2017.07.29-нд нийтлэгдсэн

Тэг зогсолтын үеэр цахилгаан хязгаарлаж болзошгүй

Батцагаан Батмөнх
Батцагаан Батмөнх
    Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Төвлөрлийг сааруулахад иргэдийн оролцооны дунд хугацааны бодлогын баримт бичиг”-ийг боловсруулж дууслаа.

    Өвлийн бэлтгэл хангах  ажлын хүрээнд “ДЦС IV” ТӨХК зуны ээлжит засварын зогсолтыг уржигдар шөнө /2017.07.28-ны  өдрийн 00:00 цаг/-өөс эхлүүлсэн. Энэхүү тэг зогсолтыг “Эрдэнэт үйлдвэр”-ийн  ээлжит засвартай зэрэгцүүлсэн гэж Эрчим хүний яам /ЭХЯ/-наас мэдээлж байна. Засвар хийх хугацаанд “ДЦС IV” ТӨХК нэг зуух, нэг турбингенератортой /70 МВт ачаалалтай/ ажиллаж байгаа бөгөөд  72 цагийн дотор засварыг дуусгахаар төлөвлөсөн гэнэ. 

    Тэг зогсолт долоодугаар сарын 31-ний өдрийн 10:00 цаг хүртэл үргэлжилнэ. Энэ хугацаанд онцгой үеийн горимыг мөрдөж, шаардлагатай тохиолдолд зарим хэрэглэгчдийг 1-2 цаг цахилгаан эрчим хүчээр хязгаарлана гэдгийг салбарын яамнаас анхаарууллаа.

     

    Д.ЦЭЭЛ

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж