БНАСАУ дахин пуужин харвалаа

Хуучирсан мэдээ: 2017.07.29-нд нийтлэгдсэн

БНАСАУ дахин пуужин харвалаа

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр 10.00 цагаас ээлжит хуралдаанаа хийхээр болжээ.

Хойд Солонгос дахин тив алгасах алсын тусгалтай пуужин харвасан тухай Өмнөд Солонгосын зэвсэгт хүчин мэдэгдлээ. Ким Чен Унтай яриа хэлэлцээ хийх гэсэн Сөүлийн санал, мөн Хойд Солонгосын эсрэг авч хэрэгжүүлж буй олон улсын хориг арга хэмжээгээ чангатгасан явдалд Пхеньяны өгч буй хариу нь энэ гэгдэж байна.

“Хойд Солонгос баасан гаригт 23.41 цагийн орчимд Жаган мужийн Мупён-ри орчмоос Зүүн тэнгис рүү баллистик пуужин харвасан” гэж Өмнөд Солонгосын Зэвсэгт хүчний жанжин штабаас мэдэгджээ. 

Пуужин 1000 км гаруй зам туулаад Өмнөд Солонгос болон Японы усан хилийн орчим газарджээ. 

Туулсан замыг нь харахад Хойд Солонгосын тив алгасах баллистик пуужин илүү дэвшилтэт хэлбэрт хүрсэн нь харагдаж байна гэж мэдэгдэлд дурдсан байна.

Хэрэв стандартын дагуу хөөргөвөл уг пуужин 10 мянган км зам туулах чадвартай. Энэ нь Хойд Солонгосын зүүн нутгийн Вонсан орчмоос хөөргөхөд АНУ-ын Чикаго хүрэх боломжтой гэнэ.

 

С.ЦЭЛМЭГ
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж