Ерөнхийлөгч БХЯ-нд ажиллана

Хуучирсан мэдээ: 2017.07.29-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч БХЯ-нд ажиллана

ШШГЕГ-ын харьяа Дарьт дахь чанга дэглэмийн хорих 433 дугаар ангиас энэ сарын 17-18-нд шилжих шөнө орогосон хоёр оргодлыг баривчилсан байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр /2017.07.29/ БХЯ-нд биечлэн ажиллахаар болжээ. Тэрбээр яам болоод Зэвсэгт хүчний жанжин штаб /ЗХЖШ/-ын  бие бүрэлдэхүүнтэй уулзалт зохион байгуулна. 

Ерөнхийлөгч ажлаа авсан даруйдаа цэрэг, армийн дарга нарыг жингээ барихыг даалгасан гэсэн аман яриа тархсан. Энэ даалгавар үнэн эсэхийг өнөдөөр тодруулж болох юм. Түүнчлэн Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний сургалтын төв болох Тавантолгойд энэ онд хоёр ч дараалан осол гарч, албан хаагчид бэртэж, гэмтэн амь үрэгдсэн. Энэ бүхний учир шалтгаан хийгээд цаашид хэрэгжүүлэх ажлыг сонсохоор Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн хувиар БХЯ-нд ажиллаж буй бололтой. 

 

Д.ЦЭЭЛ
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж