Номин балетаар хичээллэнэ

Хуучирсан мэдээ: 2011.01.19-нд нийтлэгдсэн

Номин балетаар хичээллэнэ

“N Shop” хэмээх хувцасны дэлгүүрээ ажиллуулаад багагүй хугацааг өнгөрүүлсэн дуучин Номико дэлгүүрийнхээ шинэ салбарыг нээсэн сурагтай. Бизнес нь амжилттай яваа дуучин бүсгүй сүүлийн үед чөлөөт цагаараа бүжгээр тэр дундаа балетаар хичээллэхээр шийдээд байгаа гэнэ. Түүнийг зарим хэвлэлд сургалтын төв нээх гэж байгаа талаар бичиж байгаа. Энэ талаар дуучин Р.Номингоос тодрууллаа.

-Таныг сургалтын төв нээх гэж байгаа гэх мэдээлэл гарсан байна, Үүнийг тодруулах гэсэн юм?

-Үгүй ш дээ, би харин саяхан “N Shop” дэлгүүрийнхээ шинэ салбарыг нээсэн. Тийм болохоор жаахан зав муутай л байна. Ямар сургалтын төв нээнэ гэсэн байна…?

-Урлагт дуртай хүүхдүүдэд урлагийн хичээл заана. Гол нь рок попын одод багшилна гэсэн байсан?

-Үгүй, үгүй ёстой тийм зүйл байхгүй. Өөр Номинтой андуурсан юм байлгүй дээ.

-Тэгвэл таныг бүжгээр хичээллэх гэж байгаа гэж сонссон, хичээллэж эхэлсэн үү?

-Харин тийм ээ, Бүжгээр хичээллэх хүсэл их байна. Бодоод л яваад байгаа ш дээ. Ажил амжихгүй юм аа. Гэхдээ заавал хичээллэнэ ээ.

-Ямар бүжгийн төрлийн сургалт сонирхож байгаа вэ?

-Би балетаар хичээллэх сонирхолтой байгаа. "Хонгороо" балетын сургуульд юм уу, эсвэл өөр газар сурах уу гэдгээ бодож байгаа. Ямар ч байсан энэ жилдээ багтаж балетаар хичээллэнэ.

-Та балет үзэх дуртай байх, тийм үү?

-Сонгодог урлагт их дуртай. Балет үзэх бүр ч дуртай. Би өөрөө хийлч мэргэжлээр төгссөн учир сонгодог хөгжимд үнэн голоосоо хайртай. Би зав гарвал дуурь, балет үзэхийг хичээдэг.

-Тэгвэл та хамгийн сүүлд ямар балет үзсэн бэ?

-Арванхоёрдугаар сарын 26-нд “Щелкунчик” балетыг үзсэн. Их таалагдсан. Балет үзээгүй удсан болоод ч тэр үү, сэтгэл их догдолсон. Үнэхээр сайхан байсан.

М.Урин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж