Үнэгүй үзлэг, оношлогоонд 500 иргэн хамрагдав

Хуучирсан мэдээ: 2017.07.28-нд нийтлэгдсэн

Үнэгүй үзлэг, оношлогоонд 500 иргэн хамрагдав

Германы канцлер Ангела Меркель дуу цахилгаантай борооны үеэр гадаа байхаас айдаг ба Испанийн хөлбөмбөгийн шигшээ багийн дасгалжуулагч Винсенте дель Боскетэй хамт оройн зоогт орохыг мөрөөддөг гэнэ.

Вирүст хепатиттай тэмцэх дэлхийн өдрийг тохиолдуулан өнөөдөр /2017.07.28/ Тусгаар тогтнолын талбайд “Вируст хепатитын тархалтыг зогсооё” өдөрлөгийг зохион байгуулсан.

Өдөрлөгт Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэг оролцож,  иргэдэд үнэ төлбөргүй дотор, ЭХО, хоол боловсруулах эрхтэн, элэгний В,С вирүсын хурдавчилсан оношилгоо, ясны сийрэгжилт тодорхойлох, шүдний нарийн мэргэжлийн эмч нар үзлэг хийн, зөвлөгөө өгөх зэрэг үйлчилгээ үзүүлсэн. Мөн амин үзүүлэлт үзэх, биеийн жингийн индекс тодорхойлох, зөв хооллолтын зөвлөгөө өгөх зэрэг өвчлөхөөс урьдчилан сэргийлэх үзлэгийг хийсэн.

Үнэгүй үзлэг, оношлогоонд 500 гаруй иргэн хамрагдсан байна.

Г.ХОРОЛ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж