“Парк”-д хязгааргүй тоглож болно

Хуучирсан мэдээ: 2017.07.28-нд нийтлэгдсэн

“Парк”-д хязгааргүй тоглож болно

Төрийн эрх барих дээд байгууллагын өндөр албанд томилогдсонд нь Улсын Их Хурлын дарга З.Энхболдод баяр хүргэсэн мэндчилгээ, захидлууд ирсээр байна.

Үндэсний соёл амралтын хүрээлэн “Шөнийн парк” хөтөлбөрийг өнөөдөр /2017.07.28/ болон маргааш хоёр өдөр зохион байгуулах гэж байна.

Шөнийн парк хөтөлбөр оройн 21.00-02.00 цагийн хооронд үргэлжлэх бөгөөд ирсэн хүн бүр 20 мянган төгрөгийн тасалбар авч үйлчлүүлэх ёстой. Ингэснээр шөнийн 02.00 цаг хүртэл хүссэн тоглоом дээр хязгааргүй тоглох боломжтой юм байна.

Мөн энэ үеэр цирк, иог, илбийн үзүүлбэр үзүүлэхээс гадна дуучин Маралжингоо, “Мөнгөн бүрээ”, “Содон” хамтлаг ая дуугаа өргөнө.  Үдшийн бас нэгэн содон үзүүлбэр нь “Авьясалаг Монголчууд 2016” шоуны оролцогч Ч.Цэнгүүний бүжиг байх нь.

Г.ТҮШИГ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж