Хөвсгөлийн Жаргалант суманд дулааны шугам барьж байна

Хуучирсан мэдээ: 2017.07.28-нд нийтлэгдсэн

Хөвсгөлийн Жаргалант суманд дулааны шугам барьж байна

“Шинэ орон сууц-2012” үзэсгэлэн Монголын Үйлдвэрчний эвлэлийн Соёлын төв ордонд хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

Хөвсгөл аймгийн хэмжээнд 10 гаруй сум ойгоос их хэмжээгээр түлш бэлтгэж хүйтний улирлыг давдаг байсан. Энэ жилээс зарим сумд дулаанаа нүүрсээр хангах боломжтой болж буй ажээ. Тухайлбал, Жаргалант суманд дулааны шугам тавьж эхэлсэн байна. Энэ ажлыгАрвайн элчкомпани өөрийн хөрөнгөөр гүйцэтгэж байна.

Дулааны эх үүсвэр ашиглалтад орсноор хэрэглэгч нараасаа сар бүр хураамж авч, гаргасан зардлаа нөхөн авах гэнэ.

Арвайн элчкомпани нь өнгөрсөн жилүүдэд Өвөрхангай зэрэг аймгуудын сумдыг дулаантай болгосон туршлагатай юм байна.

Онцлоход, Хөвсгөл аймгийн хэмжээнд 11 сум халаалтаа шийдэж чадаагүйгээс жил бүр 4000 машин нойтон мод түлшиндээ хэрэглэж, байгаль орчин сүйтгэдэг гэх асуудал хөндөгддөг. Тиймээс халаалтыг шийдсэнээр ойн нөөцөө хамгаалах боломж бүрдэх юм.

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж