Их мастер Ц.Батчулууны өрсөлдөгч нар тодорчээ

Хуучирсан мэдээ: 2017.07.28-нд нийтлэгдсэн

Их мастер Ц.Батчулууны өрсөлдөгч нар тодорчээ

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр өнөөдөр үдээс хойш төрийн болоод хувийн хэвшлийн их, дээд сургуулийн захирлуудтай яамандаа уулзахаар болжээ.

Шатрын дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн ирэх есдүгээр сарын 2-28-ны өдрүүдэд Гүрж улсын Тбилис хотноо болох билээ. Энэхүү тэмцээнд тив, бүсийн аварга шалгаруулах тэмцээн, чансааны үзүүлэлт болон бусад номинацаар шалгарсан шилдэг 128 шатарчин оролцох бөгөөд манай улсаас их мастер Ц.Батчулуун багтсан юм. Шилдэг шатарчид хасагдах системээр тоглож, аваргуудаа тодруулах бөгөөд 128 шатарчны нэрс бүрэн тодорсон бөгөөд шатарчдын нэрсийг http://tbilisi2017.fide.com-д нийтэлжээ. Харин Дэлхийн аварга, Норвегийн их мастер Магнус Карлсен анх удаагаа оролцох болсон байна.

Манай эрэгтэй шатарчдаас анх удаа Дэлхийн цомд их мастер Ц.Батчулуун өрсөлдөх гэж байна. Тэрбээр тус тэмцээний эрхийг өнгөрөгч тавдугаар сард БНХАУ-ын Чэнду хотод болсон насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд V байрт орон авсан юм.

Өмнө нь эмэгтэй шатарчдаас их мастер Б.Мөнгөнтуул Дэлхийн цомд хоёр удаа өрсөлдөж байсан юм.

Баянхонгор аймаг, Үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хороо, “Зууны шатар” клубын шатарчин их мастер Ц.Батчулуун Дэлхийн цомын бэлтгэлдээ оржээ.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж