Хаалга эвдсэн асуудлаар гурван хүнээс тайлбар авчээ

Хуучирсан мэдээ: 2017.07.28-нд нийтлэгдсэн

Хаалга эвдсэн асуудлаар гурван хүнээс тайлбар авчээ

Дэлхийн мисс шалгаруулах 62 дахь удаагийн тэмцээн ӨМӨЗО-ы Ордос хотод өнгөрсөн долдугаар сарын 19-нд эхэлсэн юм.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэр, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын байрны үүдэнд өчигдөр/2017.07.27/ “Хариуцлага тооцох” иргэдийн хөдөлгөөний ерөнхий зохицуулагч Б.Жагар тэргүүтэй хэсэг хүмүүс Нийслэлийн Засаг даргад өгөх шаардлагынхаа хариуг авахаар цугларсан. Энэ үедээ тус газрын хаалганы самбарыг унагасан асуудал гарсан. Үүнтэй холбоотойгоор иргэн Б.Жагар болон гурван хүнээс уг асуудлын талаар тайлбар авч, Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээрт хэлтэст материалжуулан шалгаж буй юм байна. Цагдаагийн байгууллагаас тухайн асуудалтай холбоотойгоор хэн нэгэн хүнийг цагдан хорьж, саатуулаагүй гэдгийг тодотголоо. 

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж