Жембори хэмээх Скаут хүүхдүүдийн майхант чуулган энэ сарын 27-оос эхлэн долоо хоногийн турш Олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборт зохион байгуулагдаж байгаа.
Тус чуулга уулзалтад 40 орны 2000 скаут, Монголын 21 аймаг, 9 дүүргийн 4000 гаруй скаутууд болон сайн дурын удирдагч нарын 7500 хүүхэд залуучууд оролцож байгаа юм.
Чуулга уулзалтын зохион байгуулалтад Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчид хяналт тавин ажиллаж байна. Тэд болзошгүй хордлого, халдвараас урьдчилан сэргийлэх, түүхий эд, бүтээгдэхүүн нь чанар, аюулгүй байдлын шаардлага хангаж буй эсэх, ажиллагсдын эрүүл мэнд, ажлын байр, орчны цэвэрлэгээ, үйлчилгээ, халдваргүйтгэл, хоол үйлдвэрлэлд ашиглаж буй баллонт хий, газны угсралт, аюулгүй ажиллагаанд 24 цагийн турш хяналт тавин ажиллаж буй ажээ.
Г.ХОРОЛ