Төрийн тахилгат Ханхөхий хайрханы тэнгэрийг тайх ёслол өнөөдөр /2017.07.28/ болж байна.
Увс аймгийн Өндөрхангай сумын нутагт болж байгаа дээрх ёслолыг угтаж өчигдөр долоон бурхан одны ёслол үйлджээ.
Дээрх арга хэмжээний хүрээнд өнөөдөр хурдан морьдын уралдаан зохион байгуулж байгаа бол маргааш цагаан сүлд цэнгүүлэх ёслол болох аж.
Ханхөхий хайрханыг тайх ёслолд өнөө жил Монгол Улсын Ерөнхийлөгч оролцохгүй гэдгээ мэдэгдэж, төрийн элч томилсон. Бүрэлдэхүүнд нь Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, дэслэгч генерал Д.Даваа тэргүүтэй албаны хүмүүс багтсан юм.
Г.ХОРОЛ