“Эмэгтэйчүүдийн лиг”-ийн аваргуудын тулаанд “Арвис” яллаа

Хуучирсан мэдээ: 2017.07.28-нд нийтлэгдсэн

“Эмэгтэйчүүдийн лиг”-ийн аваргуудын тулаанд “Арвис” яллаа

Японы Осака хотноо энэ сарын 28-31-ны хооронд 12 хүртэлх насны өсвөр үеийн ширээний теннисний Зүүн Азийн 21 дэх удаагийн тэмцээн болох гэж байна.

Монголын Хөлбөмбөгийн Холбооноос гурав дахь жилдээ зохион байгуулж буй “Эмэгтэйчүүдийн лиг”-ийн гурав дахь өдрийн тоглолтууд өчигдөр /2017.07.27/ явагдлаа. Энэ өдрийн хамгийн сонирхолтой тоглолтод зүй ёсоор тооцогдож байсан “ХАД”, “Арвис” клубүүдийн тоглолтын ялагч нь өнгөрсөн жилийн аваргууд болох “Арвис”-ын охид байв. Тоглолтын хувь заяаг шийдсэн хожлын гоолыг “Арвис” багийн ахлагч төдийгүй 2016 оны шилдэг эмэгтэй хөлбөмбөгчин А.Алтантуяа хоёрдугаар үеийн 57 дахь минутад торгуулийн цохилтоос орууллаа. Гэхдээ анхдугаар лигийн аварга “ХАД” амар өрсөлдөгч биш гэдгээ харуулан тун ширүүн тоглолтыг үзүүлсэн. Харин энэ өдөр явагдсан бусад гурван тоглолтын ялагчид илт давуугаар өрсөлдөгчөө буулган авлаа.

Эх сурвалж: МХБХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж