Нүрзэд хүүгийн хагалгаа амжилттай болжээ

Хуучирсан мэдээ: 2017.07.28-нд нийтлэгдсэн

Нүрзэд хүүгийн хагалгаа амжилттай болжээ

Батцагаан Батмөнх
Батцагаан Батмөнх
    БНХАУ-ын төрийн эзэмшлийн China National Gold компани дэлхийн алтны томоохон аж ахуй нэгжийн нэг болох Африк дахь Barrick Gold буюу ABG корпораццийн нэгэн алтны уурхайг худалдан авах санал тавьсан гэнэ.

    Ээжийгээ алдсан дөрвөн сартай Нүрзэд хүүгийн хагалгаа амжилттай болжээ. Бяцхан хүү өчигдөр /2017.07.27/ П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэгт тархины заадас салгах хагалгаанд орсон байна. Одоогоор биеийн байдал нь хэвийн тус эмнэлгийн Мэс заслын тасагт хэвтэн эмчлүүлж байгаа талаар авга эгч Л.Түмэндэмбэрэл ярилаа. 

    Завхан аймгийн нэгдсэн эмнэлэгт 2017 оны гуравдугаар сарын 5-нд мэндэлсэн хүүгийн ээж төрөх үедээ эмч нарын буруугаас болж нас барсан. 

    Тус аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч нар хүүг төрүүлэх явцдаа толгойноос нь хүчтэй татсаны улмаас бүх гавлын ясыг нь салгаж, гавлын яс нь тархины бүх эд эсүүдийг дарж устгасан учраас хүүгийн авга эгч дөрвөн сарын турш Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байгаа тухай авга эгч Л.Түмэндэмбэрэл нь өөрийн фэйсбүүк хуудаснаа нийтэлсэн билээ. 

    Нүрзэд хүүд туслахаар сайхан сэтгэлтэй Ц.Сувд-Эрдэнэ бүсгүй хандивын аян өрнүүлж, олон түмнийхээ сэтгэлийн хандивыг цуглуулж байгаа билээ. 

    Хүүгийн хагалгааны явцад хүндрэл гараагүй бөгөөд бяцхан хүүгийн гавлын ясны хагалгааг П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн мэс заслын эмч С.Абай, Ц. Тугбаяр тэргүүтэй алтан гарт эмч нар хийсэн тухай тус эмнэлгийн мэргэжилтнүүд дуулгасан юм.

    Ээжийгээ алдсан 4 сартай бяцхан хүү Нүрзэдийг асарч байгаа Түмэндэмбэрэл

    Албан ёсны данс: Хаан банк 5720477240 Л.Түмэндэмбэрэл

    Утас: 89939343 Түмэндэмбэрэл Лхагважав

     

    А.Сүрэн

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж