Номингийн “Хурд 125” сугалааны таван азтан хүссэн бараагаа авлаа

Хуучирсан мэдээ: 2017.07.28-нд нийтлэгдсэн

Номингийн “Хурд 125” сугалааны таван азтан хүссэн бараагаа авлаа

“Монгол Улс түүхий эдээ хямд үнээр экспортлох биш, инноваци шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байж л хөгжилд хүрнэ” хэмээн зангиатай эрхмүүд зурагтаар ярих нь олшров.

-СУГАЛААТ ХУДАЛДААНД НИЙТ 50 АЗТАН ШАЛГАРУУЛНА-

2017 оны долдугаар сарын 26-ны өдөр “Номин Холдинг ХХК-ийн зарласан “Хурд 125 секунд”-ийн азтан шалгаруулах сугалааны таван азтан 125 секундэд өөрийн дурын бараагаа сонгон авлаа. Энэхүү 125 секунд азтан шалгаруулах сугалаа нь “Номин Холдинг”-ийн 25 жилийн ойд зориулан сугалаат худалдаа зохион байгуулагдаж буй юм.

Энэхүү азтан шалгаруулах сугалаа нь ирэх оны хоёр сарыг дуустал бүтэн нэг жилийн хугацаанд үргэлжлэх ажээ. Харин нэг жилийн хугацаанд Номингийн бүх салбараас 50 мянган төгрөгөөс дээш үнийн дүнд худалдан авалт хийсэн худалдан авагч бүрт сугалаанд оролцох эрх үүсэх юм. Нэг жилийн хугацаанд нийтдээ арван удаагийн сугалаагаар 50 азтан тодорно. Сугалаанд оролцсон худалдан авагчдыг сар бүрийн 25-ны өдөр МҮОНРТ-ийн эфирээр шууд дамжуулан 125 секундэд өөрийн хүссэн бараагаа “Номин” агуулах чөлөөлөх худалдааны салбараас авах эрх үүсэх юм.

Энэ удаагийн буюу гурав дахь удаагийн таван азтан “Хурд 125” секундэд хүсэн бараагаа сонгон авч, ‘Номин’ агуулах чөлөөлөх худалдааны Чулуун-Овоо дахь салбараас өөрийн хүссэн, авахаар төлөвлөсөн бараа бүтээгдэхүүнээ заасан хугацаанд амжилттай авч, үнэлгээ хийлгэсэн юм.

Эхний азтан болох иргэн У.Даваадорж 125 секундэд өөрийн авахыг хүссэн бараагаа авч чадсан юм. Иргэн У.Даваадорж ‘Сугалаанд оролцож, өчигдөр буюу энэ сарын 25-ны өдөр шалгарч, өнөөдөр хүссэн бараагаа авсандаа баяртай байна. Ямар байсан харсан, авна даа гэсэн хэдэн бараагаа авсан сэтгэгдэл маш өндөр байна’ гэлээ. Тэрээр хамгийн түрүүнд электрон бараанаас эхлэн гүйж ухаалаг телевизор болон принтер, сүүлийн үеийн компьютерийн дэлгэц авсан юм. Харин дараа нь майхан аяны сандал ширээний иж бүрэн хэрэгсэл, хивс зэрэг төлөвлөсөн бараагаас гадна цаг хугацаа дуусахын сүүлийг хэдэн секундэд нүдэнд харагдсан хайруулын таваг болон хайрцаг архи зэргийг шүүрэн авч барианд ирлээ.

Н.УЯНГА: БИД ГУРАВ ДАХЬ УДААГИЙН СУГАЛААГААРАА 15 АЗТАНАА ТОДРУУЛААД БАЙНА

“Номин Холдинг”-ийн Борлуулалт, маркетинг олон нийттэй харилцах газрын захирал Н.Уянгатай цөөн хором ярилцлаа. 

-Өнөөдрийн “Хурд-125” секундэд дурын бараагаа сонгон авах таван азтан тодорсон байна. Энэхүү азтан шалгаруулах сугалааны талаар танилцуулахгүй юу?

-Нийт Номингийн салбараар үйлчлүүлэгч иргэн, худалдан авагч та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе. Манай “Номин” үндэсний сүлжээ үүсгэн байгуулагдсаныхаа 25 жилийн ойгоор маш олон бэлэгтэй, хямдралтай, сугалаатай, урамшуулалтай худалдаа явуулж байгаа билээ. Эдгээрийн нэг томоохон хэсэг нь “Хурд 125” худалдаа байгаа. Энэ худалдан авалт азтан тодруулах үйл ажиллагаа маань нийт арван удаа 50 азтан тодруулах ёстой. Одоогийн байдлаар бид гурав дахь удаагийн сугалаагаараа 15 азтанаа шалгаруулж тодруулаад байна. Азтан маань яах вэ? гэхээр нийт сүлжээ дэлгүүрүүд орон нутаг нийслэл хотын бүх салбараас 50 мянган төгрөгийн худалдан авалт тутамдаа нэг сугалаа авч байгаа. Энэ удаагийн сугалаа талоныхаа доор гарч байгаа. Ингэхдээ та бүхнээс утсыг тань манайхаас тэмдэглэж аваад эргээд холбогдох учраас хүн болгонд их ойлгомжтой байдлаар хийгдсэн.

-Сар бүрийн хэдний өдөр азтанаа тодруулж байна вэ? 

-Бид нар сар бүрийн 25-ны өдөр тодруулаад, 26-ны өдөр нь 125 секундэд азтанууддаа хүссэн бараагаа авах эрхийг олгож байгаа юм. Өнөөдрийн энэхүү тодорсон таван азтандаа амжилт хүсье. Сугалаанд маань нийт 15 азтаны гурав нь хөдөө орон нутгаас тодорсон байгаа. Тухайлбал, нэг нь Эрдэнэт бөөний төвөөс, хоёр нь Дорнод бөөний төвөөс тодорсон. Дорнодын бөөний төвөөс тодорсон нэг нь Өвөрхангай аймгаас Дорнод аймагт зочилж явсан иргэн азтанаар тодорсон байх жишээтэй. Тэгэхээр манай үндэсний сүлжээ ийм өргөн хүрээтэй, орон нутгийг хамарсан сугалаат худалдаа явуулж байгаа учраас иргэд та бүхэнд ‘Номин’-гийн салбаруудаар тавтай үйлчлүүлээд азтан болоорой гэж ерөөмөөр байна. Ингээд нийт харилцагч нартаа болон ажилчдадаа “Номин” сүлжээ дэлгүүр үүсэн байгуулагдсаны 25 жилийн ойн баярын мэнд хүргэе.

У.УРАНЦЭЦЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж