Үнэ төлбөргүй шинжилгээ хийлгээрэй

Хуучирсан мэдээ: 2017.07.28-нд нийтлэгдсэн

Үнэ төлбөргүй шинжилгээ хийлгээрэй

Холливудын алдартай студиудын нэг “Universal Studios” энэ жил 100 нас хүрч байна.

Манай улс 100 мянган хүн амд ноогдох элэгний хорт хавдрын нас баралтаар дэлхийд нэгдүгээр байранд байгаа нь дэлхийн дунджаас найм дахин их тоо гэдгийг өнөөдөр /2017.07.28/ Тусгаар тогтнолын талбайд зохион байгуулж буй “Вируст хепатитын тархалтыг зогсооё” өдөрлөгийн үеэр мэргэжилтнүүд онцолж байв.

Сүүлийн 10 жилд энэ тоо тасралтгүй нэмэгдэж байгаа бөгөөд жилийн нийт нас баралтын 15 хувийг элэгний өвчлөл дангаараа эзэлдэг гэсэн судалгаа гарчээ. Мөн өнгөрсөн 2016 онд бүртгэгдсэн элэгний хорт хавдар нийт хорт хавдрын 39.1 хувийг эзэлдэг гэсэн дүн гарсан байна.

“Эгч нь өнөөдрийн үнэ төлбөргүй үзлэг оношлогоонд биеэ үзүүлэх гээд дугаарлаж зогсоно. Эхлээд ЭХО-д харуулчихаад, цусны шинжилгээ бас өгч, даралтаа үзүүлнэ. Эмнэлгээр явж үзүүлэх гэхээр цаг авч дугаарлах гээд олон шат дамжаад хүндрэлтэй. Нэг өдөр ч гэсэн ард иргэдэд үнэ төлбөргүй үзлэг, шинжилгээ хийж байгаад олзуурхаж байна” хэмээн Сонгинохайрхан дүүргийн иргэн Г.Насантогтох ярилаа.

Одоогийн байдлаар манай улсад нийт 400 мянган хүн вирусийн халдвартай амьдарч байна. Үүнээс В вирустэй 80 мянга, В, Д вирустэй 120 мянга, С вирустэй 200 мянган хүн байгаа аж. 

Өдөрлөгийн хүрээнд 400 орчим иргэдэд үнэ төлбөргүй В, С вирусын түргэвчилсэн шинжилгээ хийнэ. Мөн ЭХО, артерын даралт, биеийн жин, ясны сийрэгжилт гэсэн үзлэг шинжилгээг хийж байгаа талаар Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн захирал Л.Баттөр танилцуулав.

“Манай улсад жилд 5000 хүн элэгний хавдраар шинээр оношлогдож байна. Тэгэхээр элэгний хавдар, хатуурлын үндсэн шалтгааны нэг нь вируст хепатит буюу элэгний В,С, Д вирус юм. Тиймээс иргэдэдээ мэдээллийг өгөх зорилгоор уг өдөрлөгийг зохион байгуулж байгаа юм” гэдгийг Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Г.Цолмонбаяр хэлсэн юм.

Элэгний хорт хавдар, хатуурлын нас баралтыг эрс бууруулах, элэгний С вирүсийн голомтыг 2020 он гэхэд устгаж, халдварын тархалтыг таслан зогсоох “Элэг бүтэн Монгол” хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн. Уг хөтөлбөрийн хүрээнд энэ онд 40-65 насны нийт 545.316 хүнийг үзлэгт хамруулахаас долдугаар сарын 6-ны өдрийн байдлаар 37.9 хувь нь үзлэг, шинжилгээнд үнэ төлбөргүй хамруулжээ.

А.Сүрэн 

Гэрэл зургийг Э.Энхбат

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж