Дэлхийн тэргүүн баян эрийн нэг өдөр

Хуучирсан мэдээ: 2017.07.28-нд нийтлэгдсэн

Дэлхийн тэргүүн баян эрийн нэг өдөр

Японы нийслэл Токиод өчигдөр буюу баасан гаригт цөмийн аюулын эсрэг тэмцэгчид хүн төрөлхтний түүхэнд олон мянган хүний амь насыг авч одсон дэлхийн хоёрдугаар дайныг эргэн дурсчээ.

Жефф Безос дэлхийн хамгийн баян хүнээр тодорлоо. Олон жил жагсаалтыг тэргүүлсэн Microsoft-ын босс Билл Гейтсийг давсан түүний хөрөнгө 90.6 тэрбум ам.долларт хүрчээ.

Тэрбээр “Юм бүхэн бий” гэгддэг Amazon онлайн дэлгүүрийг үүсгэн байгуулагч бөгөөд гүйцэтгэх захирал нь. Мөн түүний эзэмшилд Washington Post сонин, бас Blue Origin гэх агаарын компани бий.

Дэлхийн тэргүүн баянаар тодорсон Жефф Безосын амьдралын нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?

Тэр өглөө бүр ямар ч сэрүүлэггүйгээр тогтмол цагт сэрдэг. Өглөө болгоныг тэр эхнэр МакКензитэй хамт өглөөний цай ууснаар эхлүүлдэг. Тэд эрүүл хооллолтыг эрхэмлэдэг гэнэ. Дашрамд, түүний эхнэр МакКензи Безос нь зохиолч юм.

Шинэ өглөөг гэр бүлтэйгээ угтаж, халуун дулаан уур амьсгалыг сүйтгэхгүйн тулд Безос өглөөний цагаар хэзээ ч ажлын уулзалт товлодоггүй. Ер нь л тэр уулзалт, хурал, чуулганд хэдийнээс дургүй нэгэн. Amazon-ы хөрөнгө оруулагчидтай жилд ердөө зургаахан цаг л уулздаг тухайгаа өөрөө ярьж байжээ.

Зайлшгүй шаардлагатай уулзалтыг тэр цомхон хүрээнд хийдэг. Цөөхөн хүнтэй, үр дүнтэй уулзалтыг чухалчилдаг тэрбээр үүнийгээ “хоёр пиццаны дүрэм” гэж нэрлэдэг. Хоёр пиццанд цадахааргүй олон хүнтэй нэг дор хэзээ ч уулздаггүй гэнэ.

Безосыг огцом түргэн ууртай босс гэдэг. Зан авираа тогтоож, дарж байхын тулд тусгай сэтгэл зүйчтэй гэх яриа ч байдаг. Бас тэр ажил дээрээ бол арвич, хямгач, тааруухнаар хэлбэл нарийн. Ажилчдад зориулсан массаж, үнэгүй өдрийн хоол зэрэг зүйлд мөнгө зарцуулдаггүй гэнэ.

Безос ер бусын амтыг таашаадаг нэгэн аж. Өвөрмөц сонин хоол, амттанд дуртай. Нэг удаа Woot-ыг үүсгэн байгуулагч Мэтт Ратлижтэй ажил хэргийн шугамаар зоог барихдаа төмс, бэкон, өндөг, сармистай тараган сүмс бүхий наймаалж захиалсан гэнэ. 

Оройн хоолны дараа Безосын тогтмол хийдэг нэг зүйл байдаг аж. Тэр нь аяга, тавгаа угаах. “Миний хийдэг хамгийн тачаангуй зүйл энэ” гэж тэрбээр ярьж байжээ.

Безос тогтмол дасгал хөдөлгөөн хийдэг эсэх нь эргэлзээтэй. Гэвч саяхан жүжигчин Вин Дизелийн булчинтай харьцуулсан зураг нийтлэгдсэнийг бодоход тэр биедээ мэдээж анхаардаг байж таарна.
Безос кино үзэх дуртай. Ялангуяа “Star Trek”. Ер нь л тэр сансартай холбоотой бүгдийг сонирхдог гэнэ. 

Тэр тавтай унтаж амрахад ихээхэн ач холбогдол өгдөг нэгэн. Үдэш эртхэн орондоо орж, хоногт заавал 8 цаг унтдаг гэнэ.

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж