Та дэлгүүр хэсэх дуртай юу? Тэгвэл, Худалдаа хөгжлийн банкны “Бурзай” төлбөрийн картаар Улаанбаатар их дэлгүүрээс худалдан авалт хийх бүртээ 2% хөнгөлөлт эдлээрэй.
Та Улаанбаатар их дэлгүүрийн дурын тасгаас худалдан авалт хийснээр “Бурзай” карт захиалах эрхийн бичгээ авна. Дараа нь Худалдаа хөгжлийн банкны бүх салбараас картын ямар нэг төлбөр, хураамжгүйгээр захиалан авах боломжтой юм.
“Бурзай” төлбөрийн картыг Монгол Улсын нутаг дэвсгэрт төлбөрийн карт хэлбэрээр ашиглах боломжтой. Түүнчлэн Улаанбаатар их дэлгүүрээс зарласан хямдрал, урамшуулал дээр нэмж картын хөнгөлөлт эдлэх давуу талтай юм.