‘Хариуцлага тооцох иргэдийн хөдөлгөөн’-ий ерөнхий зохицуулагч Б.Жагар нар өнөөдөр /2017.07.28/ Үндэсний мэдээллийн төвд сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Тэрбээр “60 тэрбумын асуудлыг яаралтай шийдүүлэхийн т улд өнгөрсөн долоо хоногт бид нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын МАН-ын бүлэгт шаардах бичиг хүргүүлсэн. Шаардах бичгийн хариугаа авахаар өчигдөр нийслэлийн байранд очсон ч оруулаагүй. Хаалгыг нүдэхэд хавтас нь унасан. Гэтэл цагдаагийнхан баривчилж, буруутгахыг оролдсон.
60 тэрбумын бичлэгийг УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл нэг цагт, нэг дор хийсэн бичлэг гэдгийг гадаад шинжээчээр нотлуулсан.
Монгол Улсын Ерөнхийлөгч мөн энэ асуудлаар Авлигатай тэмцэх газрын удирдлагад үүрэг өгсөн.
Энэ асуудлыг бид одооноос эхэлж шаардаж, үнэн бодитой эсэхийг тогтоолгон, буруутай этгээдэд нь хариуцлага тооцуулахгүй бол уусаад алга болох магадлал байна.
Намайг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэс хаалганы хэргээр саатууллаа. Өчигдөр би нийслэлийн хаалгыг эвдээгүй, цохитол самбар нь унасан.
Өөрсдөө дотроосоо эвдэлчихээд намайг хаалганы нугас гажуудуулсан гэх мэтээр буруутгасан. Хууль бус зүйлтэй эвлэрэхгүй тэмцэнэ” гэлээ.
Г.ХОРОЛ