Нийслэл хотын хэмжээнд зам засварын болон бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилж байна. Өнөөдрийн байдлаар СБД-ийн нутаг “Өгөөж” ХК-ны уулзвар, “Авто плаза” төвийн уулзвар, ХУД-ийн нутаг “Оргил” худалдааны төвийн уулзвар, Зайсангийн уулзвар, ХААИС-ийн зүүн хойд уулзваруудын нэвтрүүлэх чадварыг сайжруулах өргөтгөл, шинэчлэлтийн ажил хийгдэж байна.
Иймд эрхэм жолооч, явган зорчигч та хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган, бие биедээ хүндэтгэлтэй хандан замын хөдөлгөөндөө соёлтой оролцохыг Замын цагдаагийн албанаас санууллаа.
Д.Цэц