“Чухаг” зуслан хүүхэд бүрт боломж олгоно

Хуучирсан мэдээ: 2017.07.28-нд нийтлэгдсэн

“Чухаг” зуслан хүүхэд бүрт боломж олгоно

Нийслэлийн шинэ удирдлагад хүргэх нэг хов байна. Улаанбаатарт усан бизнес эрхлэгчдийн татвараас улсын төсөвт хэчнээн төгрөг төвлөрдгийг мэдэх гээд чадсангүй.

Хүүхэд бүр эрүүл агаарт зуны амралтаа хөгжилтэй сайхан өнгөрөөх хүсэл мөрөөдөлтэй байдаг. Эцэг эхчүүд ч ямар зусланд хүүхдээ амраах вэ гэсэн сонголтын өмнө байгаа энэ цаг мөчид бид англи хэл, спортын сургалттай “Чухаг” хүүхдийн зуслангийн захирал Б.Мөнхбаяртай уулзаж ярилцлаа.

-Та зуслангийнхаа онцлогийн талаар товчхон танилцуулна уу? Англи хэл, спортын сургалтаар төрөлжсөн анхны зуслан байх?

-Ер нь манайд спортын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг зуслан хэрэгтэй байгаа нь анзаарагддаг л даа. Зуны амралт гэхээр л идэж уугаад, унтаж амраад байх төсөөлөл зарим хүмүүсийн сэтгэл зүйд оршсон хэвээр байна. Эцэг эхчүүдийн бодол, үйл мэдээж хүүхдүүдэд нь уламжлагдана.

Тэгвэл бас идэвхтэй, спортод сонирхолтой, энэ чиглэлээр өөрийгөө хөгжүүлж сорих, байнгын бэлтгэл сургуулилттай байхыг хичээдэг хүүхдүүдэд зориулсан хөтөлбөртэй зуслан зайлшгүй хэрэгтэй байгааг бид олж харсан. Зусланд амарч буй хүүхдүүдэд хамгийн чухал нь хөдөлгөөн мөн янз бүрийн хөгжлийн хөтөлбөрүүдээр чөлөөтэй сонирхолтой хэлбэрээр өөрийгөө хөгжүүлэх үйл явц хүүхдийн зусланд өрнөж байх ёстой юм.

-Танай зуслан хүүхэд хөгжлийн хөтөлбөртөө багийн спортын талаар сургалт явуулахаас гадна Гадаад багштай англи хэлний сургалтыг хослуулан зааж байгаа нь их оновчтой бусдаас онцлог санагдлаа. 

-Дэлхийн хэмжээний тамирчин болж амжилтад хүрсэн хүмүүс голдуу багаасаа тухайн спортын амтыг мэдэрч, багийн тоглолтын гайхамшигт арга ухаанд суралцаж, тамирчны сэтгэлзүй, бэрхшээлийг даван туулах чадварыг эзэмшсэн байдаг. Бид ч мөн энэ зорилгоор 7-17 насны хүүхдүүдийг амрааж байгаа. Хүүхдийн хүсэл мөрөөдөл зорилгынх нь нэг илэрхийлэл болдог учраас сонирхолтой хүүхдийн амжилтад хүрэх оролдлого нь арай илүү байх болов уу гэж төлөвлөсөн.

Нөгөө талаар огт ойлголтгүй хүүхдүүдэд энэ спортын гайхамшгийг мэдрүүлэх, хичээллэх сонирхлыг нь төрүүлэх боломжтой юм. Энд зөвхөн хүсэл мөрөөдлөөр жигүүрлээд байх биш тамирчны сэтгэл зүйгээр өөрийгөө жолоодож сурах, тэсвэр тэвчээртэй байж, мэргэжлийн дасгалжуулагчийн удирдлага дор бэлтгэл сургуулилт хийх, амралт, хоол ундаа тохируулах гээд олон хүчин зүйлийг эзэмшихэд манай зуслан анхаарал хандуулах болно. 

Мөн зусланд маань англи хэл үзээгүй хүүхэд бараг ирдэггүй. Сургууль бүр л хөтөлбөрийн дагуу англи хэл үзэж байгаа. Гэвч хэр сурч эзэмшиж байгаа вэ гэдэг нь өөрөө асуудал болоод байгаа юм. Тэдгээр хүүхдүүдэд англиар чөлөөтэй сэтгэж, ярьж тоглох тийм орчин маш дутагдалтай байна. Ялангуяа гадаад багштай харилцан ярьж үзсэнээ бататган ярих тийм орчин туйлын чухал. Иймээс манай зуслан АНУ-с гадаад багш нар урьж зуслан дээрээ англи хэлний сургалтыг зохион явуулаад хоёр дахь жилдээ болж байна. 

-Төлбөрийн тухайд сонирхуулна уу. Гадаад багштай англи хэлний хөтөлбөр орохоор үнэ нэмэгдэх үү?

-Ер нь манай зуслан VIP хэлбэрээр нэг ээлжиндээ 50-60 хүүхэд хүлээн авч амраадаг. Манайх сүүлийн үеийн тохилог халуун хүйтэн ус, шүршүүртэй байшинд байрлаж, хөлбөмбөг, сагс, гар бөмбөгийн зориулалтын талбайд мэргэжлийн багш дасгалжуулагчийн удирдлаган дор сургалтуудаа зохион явуулдаг зуслан. Гэсэн хэдий ч бид сүүлийн 4 жил эдийн засгийн нөхцөл байдлыг харгалзан үзэж эрхийн бичгийн үнээ огт нэмээгүй, харин хүүхэд хөгжлийн хөтөлбөрөө нэмсэн. Манай зусланд амарсан хүүхэд энэ жилээс дугуй унаж сурах, гадаад багштай англи хэлний ярианы дадлагын хичээл зэргийг үзэж байгаа. Өнөөдөр жирийн сургуулийн хүүхдүүд тэр бүр гадаад багштай өндөр төлбөртэй хэлний сургалтанд тэр тусмаа гэр хорооллын захын сургуулийн хүүхдүүд хамрагдаж чадахгүй байна. Хүүхдүүдэд хэл сурах хүсэл бүгдэд нь л байгаа. Эцэг эхийн боломж, гэр хол гээд олон шалтгаан байгаад байна. Тэгвэл ядаж манай зусланд амраад буцахдаа бас тэр хүсэл мөрөөдөл нь нэг удаа ч гэсэн биелээд явбал хүүхэд аз жаргалтай байна шүү дээ. Айл бүрт унадаг дугуй байхгүй, унаад явах газар нь ч хязгаарлагдмал байна. Тэгвэл манай зусланд амрахдаа нэг ч гэсэн айлын хүүхэд дугуй унаж сураад буцах юм. Мөн бид хөгжлийн хөтөлбөртөө байгаль эх дэлхийгээ хайрлах, эко боловсролын сургалтыг оруулаад багш нар маань мэргэшиж байгаа гэж хэлэхэд болно. Тиймээс манай хамт олон хүүхдийг зөв сайхан аз жаргалтай амраачих юмсан гэж тэдэнд зориулсан хөгжлийн хөтөлбөрүүдээ нэмсэн болохоос амрах эрхийн бичгийн үнийг огт нэмэхгүй тогтвортойгоор 4 жил нэг үнээр амрааж байгаагаараа онцлог юм. 

-Энэ жилийн 8,9 дүгээр ээлжиндээ амрах хүүхдүүддээ шинэ сюрприз барьж байгаа гэсэн түүнийгээ сонирхуулна уу?

-Тиймээ. Бид жил бүр нэг л зүйлийг маш их анзаардаг юм. Хүүхдүүд манай зусланд амраад явахдаа дахиж амармаар л байна. Явмааргүй байна. Яаж дараа жилийг хүлээнэ ээ гээд л хоргодоод байгаа байдал байнга анзаарагддаг. Зарим амьдралын боломжтой хүүхдүүд хэд хэдэн ээлж дараалаад амарчихдаг. Зарим нь чаддаггүй. Тэгэхээр бид энэ жилийн 8,9 дүгээр ээлжинд амрах бүх хүүхдүүддээ зориулж “Хүүхэд бүрт боломж” гэсэн хөтөлбөр хэрэгжүүлээд 7 хоногийг нь зуун мянган төгрөгөөр амраахаар болж байгаа юм. 

-Энэ хөтөлбөрт хэдэн насны хүүхдүүд хамрагдаж болох вэ. Хугацааг нь тодорхой болгож болох уу. Ямар нэгэн шалгуур байгаа юу?

-Уг хөтөлбөрийг бид энэ жил л анх удаа зохион байгуулж байна. Манай зусланд өмнө нь амарч байсан болон амрахыг хүсч буй хэн бүхэнд зориулж байгаа л даа. Гэхдээ хүүхдийн тоо хязгаартай. Нэг ээлжинд 50-60 хүүхэд л хүлээн авна. Хугацааны хувьд 8 дугаар ээлж 8 сарын 6-наас 13 хүртэл, 9 дүгээр ээлж 8 сарын 13 –наас 20 хүртэл байгаа. Бид ээлж бүрээс шилдэг хүүхдүүд шалгаруулан хөлбөмбөгийн бөмбөг спортын хувцас зэргийг бэлэглэдэг. Энэ ээлжид мөн шалгаруулна. 

-Хүүхдийн төлөө олон сайхан үйл хийж байгаа танай хамт олонд баяр хүргэе. Та бүхэнтэй холбогдох хүсэлтэй хүмүүст утасны дугаараа өгнө үү. 

-Баярлалаа. Бидэнтэй 99092034 гэсэн дугаараар холбогдож, бусад мэдээллүүдийг авч болно. Мөн chukhag гэсэн фэйсбүүк хуудсаар зочилж болно. 

Т.Баяр 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж