Хүн төрөлхтөн 1000 жилийн дараа ямар болох вэ?

Хуучирсан мэдээ: 2017.07.28-нд нийтлэгдсэн

Хүн төрөлхтөн 1000 жилийн дараа ямар болох вэ?

Улсын Их Хурлын 2012 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаар доорхи нэр бүхий хүмүүсийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, сайдаар томиллоо.

Тасралтгүй хувьсан өөрчлөгдсөөр байгаа хүн төрөлхтөн 1000 жилийн дараа ямар болох вэ?

Хамгийн түрүүнд нэрлэх өөрчлөлт бол хүний өндрийн хэмжээ нэмэгдэнэ. Өнгөрсөн 130 жилийн хугацаанд хүний дундаж өндөр ихээр нэмэгдсэн. Зөвхөн АНУ-ын статистикийг авч үзэхэд, 1880 онд америк хүний дундаж өндөр 170.1 см байсан бол одоо 177.8 см болжээ. 

Түүнээс гадна хүн төрөлхтний дийлэнх нь хагас робот, хагас хүн гэж тодорхойлж болохуйц байдалд очно. Сонсгол, хараа, эрүүл мэнд гээд олон шалтгааны улмаас хүнийг машинтай “нийлүүлэх” шаардлага урган гарч, түүнийг биелүүлэх нөхцөл боломж ч бүрдэх гэнэ. 

Зөвхөн гадаад төрх байдлын хувьд ч биш генийн төвшинд ч өөрчлөгдөнө. Байгалийн болон нийгмийн шалгарлыг даван туулахын тулд хүний биеийн генийн бүтцийг өөрчилдөг болно. Бидний дархлааны тогтолцоо хаана суларч, хаана доройтдогийг олж засах, хөгшрөлтийн явцыг удаашруулах гээд генийн төвшинд олон сайжруулалт хийх боломжтой. Одоо ч энэ талаарх эхний боломжууд хэдийн нээгдсэн.
Хүний хувьслын нэгэн шат биднийг Ангараг гариг рүү нүүхэд хүргэж болзошгүй гэгддэг. Ангараг гариг дахь нарны тусгал Дэлхийгээс 66 хувиар бага. Тиймээс Ангараг гаригт амьдарч буй хүмүүсийн хүүхэн хараа илүү том байна.

Түүнчлэн Ангараг гаригийн татах хүч Дэлхийнхтэй харьцуулахад ердөө 38 хувьтай тэнцэх тул Ангараг гаригийнхан Дэлхийн иргэдээс илүү өндөр байх магадлалтай гэнэ.

С.ЦЭЛМЭГ

Эх сурвалж: Tech Insider

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж