Олон улсын математикийн олимпиадаас гурван медальтай ирлээ

Хуучирсан мэдээ: 2017.07.28-нд нийтлэгдсэн

Олон улсын математикийн олимпиадаас гурван медальтай ирлээ

2008 онд салбарт 60 тэрбум ₮-ийн хөрөнгө оруулалт хийгдэж байсан бол 2012 онд 214 тэрбумын хөрөнгө оруулалт хийгдэж байна.

Бразилийн Рио Де Жанейрод болсон Олон улсын Математикийн 58 дугаар олимпиадад Монголын баг бүрэлдэхүүн амжилттай оролцоод ирлээ. Дэлхийн 112 орны ахлах ангийн 635 сурагчтай математик бодлогоор өрсөлдсөн манай улсын зургаан сурагч нэг мөнгө, хоёр хүрэл медалиас гадна гурван тусгай байр эзэлсэн байна. Энэ сарын 13-23-нд болсон олимпиадаас Эмпати сургуулийн ахлах ангийн сурагч С.Цэнд-Аюуш мөнгөн медаль, тус сургуулийн сурагч Б.Алтангэрэл болон Оюунлаг сургуулийн сурагч Н.Эрхэс нар хүрэл медаль хүртжээ. Харин Улаанбаатар дахь Нэгдүгээр сургуулийн сурагч Б.Батмэнд, Эмпати сургуулийн сурагч Х.Санжаахүү, Олонлог сургуулийн сурагч М.Лханаажав нар олимпиадад тун амжилттай оролцож, тусгай байрын шагнал хүртсэн байна.

Тив, дэлхийн уралдаан тэмцээнд оролцох оюутан, сурагчдад зардал, хөрөнгийн асуудал гарах нь бий. Олон улсын Математикийн олимпиадад эх орноо төлөөлөн оролцох сурагчдыг оюуны хөгжлийг дэмжигч LendMN аппликэшнийг хөгжүүлэгч залуус ивээн тэтгэсэн байна. Учир нь, сүүлийн үед трэнд болоод байгаа хиймэл оюун ухаанд суурилсан зээлийн үйлчилгээний LendMN аппликэшнийг бүтээсэн залуучууд өөрсдөө математикч юм байна.

Дашрамд дурдахад, Монгол Улс Олон улсын Математикийн олимпиадад улсынхаа шилдэг сурагчдыг 1964 оноос оролцуулж иржээ. Олимпиадад оролцохоор ирсэн сурагчид алгебр, комбинаторик, геометр, тооны онол гэсэн дөрвөн төрлөөр өрсөлддөг. Олон улсад өрсөлдөх эрхийн төлөө Математикийн улсын аварга шалгаруулах болон бүсийн, аймгийн олимпиадад амжилт гаргах шаардлагатай байдаг юм. Улс бүр жил тутам зургаан сурагчийг Олон улсын Математикийн олимпиадад өрсөлдүүлдэг ажээ.

Л.Халиу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж