Аяллын майханаа хэрхэн сонгох вэ?

Хуучирсан мэдээ: 2017.07.28-нд нийтлэгдсэн

Аянчин Аутфиттерс ХХК

Аяллын майханаа хэрхэн сонгох вэ?

Буянт-Ухаа спортын цогцолборт хоёрдахь өдрөө ажиллаж байна. Өнөөдөр 20.00 цагаас Монгол Тайваны тоглолт болно.

Хээр аялалаар явахад ая тухийг хангахуйц тухтай чанартай хөнгөхөн авсаархан олон төрлийн аяны тавилга хэрэгсэл хэрэг болдог. Майхан, сандал, ширээ, ор, аяны хөнжил, гэрэл, аяга, халбага гээд л … бүгдээрээ л хэрэгтэй. Гэхдээ хамгийн түрүүнд бэлдэх хэрэгтэй хэрэгсэл бол мэдээж майхан юм. 

Аялалын үед авч явахад авсаархан, хөнгөн, босгоход төвөггүй, унтахад тухтай, борооны ус нэвтрэхгүй, салхинд хийсээд явчихгүй майхан сонгох нь чухал юм.

Майхан нь төмөр зэвсэгийн үеэс гаралай гэж үздэг ба нүүдэлчин овог аймгууд хэрэглэдэг байсан ба дайны үед арьсан майханг ашигладаг байсан.

Тухайн үед хээр газар халхлах төдий зориулалтаар ашигладаг байсан ч өнөө үед улам хөгжиж бүх зүйлд ашиглах болсон ба үүнийг дагаад нарны хамгаалалт чийгний болон борооны хамгаалалт, салхины хамгаалалттай болж илүү хөгжсөөр байгаа.

Та өөрт хэрэгтэй майханаа хайж байгаа бол Аянчин Аутфиттерс дэлгүүрийг зориорой.

  • Майханы ангилал

Улирлаар нь: 1 ,3, 4 улирлынх гэж байдаг.

  1. Дан зуных / бороо чийгний хамгаалалттай/
  2. Хавар, Намар, Зун / Салхи болоод борооны хамгаалалт илүү байдаг ба агаарын солилцоо нэвтрүүлэх чадвар сайтай байдаг/
  3. 4 улиралд аль ч үед хэрэглэж болохоор хийгдсэн байдаг. /хүйтэнд тэсэх чадвартай/

Мөн ямар зориулалтаар хаана хэрэглэх вэ гэдгээс хамаараад : цэргийн, уулын, явган аялалын, гэр бүлийн , camping, зориулалтын гэж ангилж болно.

Үзүүлэлт /материал, төмөр, шал, бороо чийгний хамгаалалт/

Майханы хамгийн гол зүйл бол Бороо ус салхинд хир тэсэх чадвартай материалаар хийгдсэн бэ гэдэг чухал үзүүлэлт байдаг.

  • Материал 

Синтетик материал нарны хэт ягаан туяа болон бороо усыг амархан нэвтрүүлдэг учир хур тунадастай үед тохиромжгүй. Сүүлийн үед полистер материалыг тусгай технологи ашиглан майхны үйлдвэрлэлд ашиглах болсон.

Mөн майхны гадна дотор материал хэр зузаан, урагдалтад тэсвэртэй эсэхийг Denier буюу ‘D’ хэмжээсээр мэднэ.

10D – дээш байдаг ба ихсэн тусам илүү тэсвэртэй байдаг.

Жишээ нь : 40D, 50D , 75D, 85D , 100D, 150D …

Майхан дан болон давхар бүрээстэй байдаг. Мэдээж давхар майхан илүү тохьтой, шөнөдөө дулаахан байхаас гадна таны аялах газар бороо их ордог эсвэл нар ихээр төөнөдөг бол давхар бүрээстэй майхан зүгээр. Ийм майхны бүрээсийг борооны дараа аваад хатааж болдог тул илүү тухтай аялалыг бүрдүүлдэг. Гэр бүлээрээ олон хоног аялах бол та заавал давхар майхан сонгоорой.

  • Чийгний хамгаалалт

Та сонгох майханыхаа бороо усны хамгаалалтын хэмжээг асуухад л хангалттай.Чанар муутай майханд ийм үзүүлэлт байдаггүй.

Борооны хамгаалалт нь millimeters буюу ‘mm” хэмжигдэхүүнтэй байдаг. 1000мм, 1500мм, 2000мм, 4000мм .. гэх мэт үзүүлэлт ихсэх тусам бороо чийгний хамгаалалт сайтай байна гэсэн үг юм. 

  • Төмөр

Нуруу болон багана :Майханы бас нэгэн чухал үзүүлэлт бол нуруу. Нурууг төмөр, хөнгөн цагаан, сайжруулсан пивор материалаар хийдэг. Нурууны хийгдсэн материалаас майханы үнэ шалтгаалах нь бий. Мэргэжлийн буюу уулын аялал нь хүнд нөхцөлтэй тул мэргэжлийн майханы нуруу нь хөнгөн цагаанаар хийгдсэн байдаг ба ийм төрлийн майхан нь нэг эсвэл хоёр хүнийх гэж байдаг.Гэр бүлийн аялалд зориулагдсан буюу 3с дээш хүний майханы нуруу ихэвчлэн сайжруулсан пивор байдаг ба тухайн майханы гол баганууд нь төмрөөр хийгдсэн байдаг. Сайжруулсан пивор нуруу нь хөнгөн цагаан нурууг бодвол хэврэг боловч бүгдээрээ муу биш, тусгай бүрээстэй байдаг. Бүрээс нэмэгдэх тусам чанар нь сайжирдаг. Пивор нурууг Fiberglass гэх ба 1-4 shock corded гэсэн бүрээстэй байна. 4 shock corded Fiberglass гэсэн үзүүлэлттэй байвал маш сайн чанарын пивор нуруу бөгөөд ийм нуруутай майханы үнэ өндөр байдаг.

  • Шал 

Шалавч мөн адил мм хэмжээстэй байдаг. Зарим майхан нэмэлт чийгний шалавчтай байдаг. 

  • Өнгө

Хэт тод өнгийн материал нарны гэрлийг улам хурц нэвтрүүлдэг. Тийм болохоор чанартай брэндийн майхан ихэнхдээ завсарын тод биш өнгөтэй байх нь элбэг. Гэхдээ танд тод өнгийн майхан таалагддаг бол олон өдрийн аялал эсвэл хэт халуун газар луу авч явахгүй байхыг зөвлөе.

  • Майханы хийц загвар

Мэдээж хийц загвар чухал боловч та ямар аялал хийх гэж байгаа, хэдүүлээ аялах вэ, хаашаа аялах вэ гэдэгээ бодолцож сонголтоо хийгээрэй.Хэрэв та олуулаа аялах бол унтах хэсэг тусдаа хооллох, тоглох тусгай өрөөтэй майхан сонговол зүгээр.Ийм майханы унтах өрөө нь ихэвчлэн 2 байдаг ба голын хооллох зайны шал нь цэвэрлэхэд хялбар авагддаг байдлаар хийгдсэн байдаг. Таны аялах газрын цаг агаар бас чухал , жишээ нь салхи ихтэй газар луу хэт өндөр буюу 150см-c дээш өндөртэй майхан авч явах нь тохиромжгүй. Мөн тухайн майханы татлага уяа хир олон байгааг бас анхаараарай.

  • Өвлийн майхан юугаараа ялгаатай байдаг вэ?

Гол ялгаа нь салхины хамгаалалт мөн зузаан цасанд нурхааргүй тэсвэртэй, битүүмж сайтай байдгаараа ялгардаг. Мөн гол төмөр нь нугаларахгүй байхаас гадна хурц өнцөгтэй байдаг.

Хамгийн гол нь чийгний хамгаалалт өндөр байх хэргэтэйгээс гадна доторх чийгийг ууршуулж амьсгалдаг байх хэрэгтэй. Үүнд ‘g’ хэмжээтэй байдаг.

  • Дизайн 

Уулын майхан бол яг унтахад л зориулагдсан байдаг тул ихэвчлэн хэвтээ намхан байдаг.

Харин camping – д зориулсан майхан бол хамгийн тав тухтай байдлыг хангасан байдаг. Бороотой хурц нартай үед гадна давхрага буюу cover байдаг ба модны сүүдэрт гадна талыг нь авхад ялаа шумуулны хамгаалат болох торон салхивчтай байх жишээтэй.

  • Хэрхэн зөв хадгалах вэ? 

Хэдий чанартай сайн майхан авсан ч буруу хадгалалтаас болоод хэрэглэгчид маань өөрсдөө майханыхаа чанрыг алдагдуулах үе байдаг.

Майханыг нойтон эсхүл шавар шавхайтай байхад хураах нь хамгийн буруу.

Ингэсэхээр гол төмөр нь зэвэрч даацгүй болно. Мөн даавууны бат бэх байдал алдагдаж элэгдэх болно.

Удаан хугацаанд хадгалах гэж байгаа бол хуурай, нарны нэрлээс хол байлгах хэрэгтэй. 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж