Их Британийн эдийн засаг өсөлтийн хурд нь II улиралд ялимгүй нэмэгдлээ.
Энэ нь өмнөх гурван сарынхаасаа 0,3%-иар өссөнийг Үндэсний статистикийн газрынх нь (ONS) мэдээнд өгүүлжээ. Өмнөх улиралд нь өсөлт 0,2 хувьтай байлаа.
Тус орны эдийн засаг “энэ оны эхний хагаст мэдэгдэхүйцээр удаан өсөлтийг харууллаа” гэж ONS тэмдэглэсэн байв.
Эдийн засгийн өсөлт нь 2016 оны II улиралд 1,7% байсан ба нэгдүгээр улирлынхаас 2%-иас буусан байжээ.
ДНБ-ний II улирлын энэ удаан өсөлтийг үйлчилгээний салбарын О,5 хувийн өсөлт нь гаргаж өгсөн ба үйлдвэрлэл ба барилга сөрөг үзүүлэлттэй гарчээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР