Шинэ арслангийн найр нижгэр боллоо

Хуучирсан мэдээ: 2017.07.28-нд нийтлэгдсэн

Шинэ арслангийн найр нижгэр боллоо

Ерөнхий сайд Н.Алтанхуяг танилцуулгыг хийж буй бөгөөд хамгийн тэргүүнд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэгийг томилуулах тухай төслийг танилцууллаа.

Төрийнхөө их наадамд ес даван түрүүлж, улсын арслан цол хүртсэн Ц.Содномдоржийн цолны мялаалгыг төрсөн нутаг Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл суманд өчигдөр /2017.07.27/ нижгэр тэмдэглэжээ. 

Шинэ арслангаа хүлээн авахад нутгийнхан нь 11 гэр барьж, хүн зон ч олноороо цугласан байна. Сумын 90 жилийн ойн баяр тэмдэглэхэд цугласан шиг олон хүн гаднаас ирж, шинэ арслангийнхаа цолны мялаалгыг нижгэр тэмдэглэжээ. 

Энэ үеэр улсын арслан Ц.Содномдорж анхны багш Сүхээд азарга адуу, нутгийнхаа 65-аас дээш настай 200 ахмадад гарын бэлгээ гардуулж, талархлаа илэрхийлсэн байна. 

Мөн нутгийн зон олон нь байгаа бүхнээрээ шинэ арслангаа мялаажээ. Мөн шинэ арслантай тохой нийлүүлэн суусан 10 жилийн ангийнхан нь азарга адуу бэлэглэсэн гэнэ шүү. 

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж