Долоо хоногийн эхлэл нефтийн үнийг эрс өсгөж, баррель нь $50 долларын босгыг давлаа. Энэ эерэг үзүүлэлтийг даваа гаригт ОРЕС-ийн мэдэгдэл, мягмар гаригт АНУ-ын стратегийн нөөцийн тухай тайлан хангаж өглөө. Долдугаар сарын турш унаж байсан нефтийн үнэ өссөн нь энэ юм.
Америкийн нефтийн хүрээлэнгийн (API) гаргасан стратегийн нөөцийн төвшний мэдээ үнийг ихэсгэх шалтгаан болсон бололтой. Америкийн нефтийн арилжааны нөөцийн хэмжээ долоо хоногт 10,2 сая баррелиар буурсан байсан нь 2016 оны есдүгээр сараас хойших хамгийн их уналт юм.
Түүний зэрэгцээ Кушингийнхаб дахь нефтийн хэмжээ бараг гурван саяар унасан байлаа. Тэр нь ч бас том өөрчлөлт болов. Бензин 1,9 сая баррельд хүрсэн байсан ч тэр нь үнийн өсөлтөд саад болсонгүй.
Нефтийн үнийн өсөлт нь Оросын эдийн засагт тустай. Урт хугацааны явцад баррель нефтийн үнэ 3000 рублийн босгыг давжээ.
Одоохондоо нефтийн үнэ 50 долларын төвшинд удаан байх уу гэдэг нь тодорхойгүй.
Оросын Urals маркийн баррелийн үнэ нь одоо Brent нефтийн үнээс дөнгөж 60 центээр бага байгаа. Тэр нь гурван жилийн дээд үнэ болж байна. Харьцуулан хэлэхэд өнгөрсөн онд Urals нь хоёр доллараар хямд байсан юм.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР