Монгол банкнаас зохион байгуулсан аянд Худалдаа, хөгжлийн банк тэргүүллээ

Хуучирсан мэдээ: 2017.07.27-нд нийтлэгдсэн

Монгол банкнаас зохион байгуулсан аянд Худалдаа, хөгжлийн банк тэргүүллээ

УИХ дахь АН-ын бүлгийн гишүүн С.Баярцогтыг УИХ-ын дэд даргаар сонгох асуудлыг эрхэм гишүүд үргэлжлүүлэн хэлэлцэж байна.

Монголбанкнаас иргэд, байгууллага, олон нийт, тэр дундаа Монголын арилжааны банкуудын дунд “Мөнгөн тэмдэгтийн соёлтой хэрэглээ” аяныг 2017 оны 5-р сарын 02-ны өдрөөс эхлэн 2 сарын хугацаатай зохион байгуулсан.

Энэхүү аяны зорилго нь олон нийтийн дунд Үндэсний мөнгөн тэмдэгтийг зүй зохистой хэрэглэх, хэрэглээний соёлд хэвшүүлэхэд чиглэсэн сургалт, сурталчилгааг эрчимжүүлэх, холбогдох хууль тогтоомж, заавар журмыг таниулахад оршиж байгаа юм.

2 сарын турш үргэлжилсэн тус аяны дүнг дүгнэхдээ арилжааны банкуудын олон нийтийн сувгуудаар явуулсан сурталчилгаа, салбар тооцооны төвүүдийн идэвх оролцоо, ажлын тайлан, төсөв төлөвлөгөөний биелэлтийг үндэслэсэн ба ХХБанкыг ТЭРГҮҮН байранд шалгарууллаа. Шагналыг 2017 оны 07-р сарын 26-нд Монголбанкны байранд гардуулан өгөхдөө ХХБанкыг Үндэсний мөнгөн тэмдэгт Төгрөгийг зүй зохистой хэрэглэх соёлыг иргэд, олон нийтэд хэвшүүлэх, соён гэгээрүүлэх үйлсэд манлайлан оролцсоныг цохон хэллээ.

Үндэсний мөнгөн тэмдэгтээ эрхэмлэн дээдлэе.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж