Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос Монгол улсад 2017 оны Азийн насанд хүрэгчдийн 3х3 аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах эрхийг өгчээ. Энэхүү тэмцээн ирэх аравдугаар сарын 27-29-ний өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулагдахаар болсныг өөрийн вэб хуудсандаа албан ёсоор баталгаажуулсан байна.
‘Токио 2020’ олимпийн наадмын хөтөлбөрт шинээр нэмэгдээд байгаа сагсан бөмбөгийн 3х3 төрлийн энэ оны хоёр дахь “Их дуулга” тэмцээн /FIBA 3×3 World Tour/ ирэх амралтын өдрүүдэд /2017.07.29-30/ Японы Уцуномия хотноо болох билээ. Тус тэмцээний манай улсаас Д.Дэлгэрням, Э.Дөлгөөн, Э.Цэрэнбаатар, Г.Цэнгүүнбаяр нараас бүрдсэн “Ulaanbaatar Garuda” баг оролцох юм. Энэхүү тэмцээнд урьдчилсан шатнаас эрхээ авсан шилдэг 10 баг өрсөлдөнө.
Ч.БОЛОР