Apple АНУ-д гурван үйлдвэр босгохоор Трампт амлажээ

Хуучирсан мэдээ: 2017.07.27-нд нийтлэгдсэн

Apple АНУ-д гурван үйлдвэр босгохоор Трампт амлажээ

Батцагаан Батмөнх
Батцагаан Батмөнх
    УИХ-ын анхдугаар чуулганы эхэнд АН-ын бүлгээс УИХ-ын дэд даргад нэр дэвшигч С.Баярцогтыг тус бүлгийн дарга Д.Эрдэнэбат танилцуулсан юм.

    Apple-ийн захирал Тим Кук.

    Apple Inc корпорацийн тэргүүн Тим Кук өөрийн орондоо гурван том үйлдвэр байгуулна гэж амласан тухай Дональд Трамп The Wall Street Journal сонинд ярилцлага өгөхдөө хэлжээ.

    ‘Би түүнтэй ярьсан [Кук], тэр надад гурван том үйлдвэр босгоно гэж амласан” гэж Трамп ярив. “Тим та мэдэх үү, та өөрийн үйлдвэрүүдээ барьж эхлэхгүй бол манай засаг захиргаа эдийн засгийн амжилт оллоо гэж хэлж чадахгүй хэмээн би түүнд хэлсэн” хэмээн Ерөнхийлөгч мэдэгджээ. Мөн тэрээр “тэр надтай утсаар ярих үедээ үйлдвэрүүдийг бариулж эхэлж байна” гэж хэлсэн гэв. 

    Харин хаана, хэзээ тэр үйлдвэрүүд босох талаар Трамп хэлээгүй байна. Apple ч Ерөнхийлөгчийн мэдэгдэлд тайлбар өгсөнгүй. 

    Тавдугаар сард Кук мэдээлэхдээ, Apple нэг тэрбум ам.доллараар АНУ дахь компанидаа хөрөнгө оруулах санг бүтээж байна гэсэн юм. Трамп сонгуулийн кампанийнхаа үеэр Apple бүтээгдэхүүнийхээ ихэнхийг Хятадад үйлдвэрлэж байна гэж шүүмжилж байжээ. 

    Apple өөрийн талаас АНУ-д ажлын байр хэрхэн бий болгож буйгаа хэлсэн байв. Хувьцаа эзэмшигчдийн хурал дээр Кук Америкийн нийлүүлэгч нарт 50 тэрбум ам.доллар төлснөө хоёрдугаар сард мэдээлж байв. Мөн тус компани АНУ-д хоёр сая ажлын байр бүтээж тэдний 80000-ыг нь корпорацидаа бий болгоно гэсэн байв.

    Трампын хэлснээр, Appleийн томоохон нийлүүлэгч Foxconn компани Висконсин мужид том үйлдвэр бариулах гэнэ. Өнгөрсөн сард Foxconn АНУ-д дэлгэцийн үйлдвэрлэлд 10 тэрбумын хөрөнгө оруулалт хийнэ гэж мэдэгдсэн байна. 

    Бэлтгэсэн Ш.МЯГМАР

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж