Мөн гэнэтийн ашгийн 68 хувийн татварыг энэ оны нэгдүгээр сарын 1-ны өдрөөс эхэлж хүчингүй болгосон нь хөрөнгө оруулагч тал өөрийн ашиг сонирхолд тааруулан Монгол Улсын хуулийг өөрчлүүлсэн гэж хэллээ.
УИХ Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн таван хувь дээр 15 хувийг нэмээд 20 хувь болгосон Мөн уул уурхайгаас орж ирж байгаа бүтээгдэхүүнийг ангилдаггүй байсан бол өөрчлөлт оруулсанаар бүтээгдэхүүий хүдэр хэвээр нь гаргавал 30 хувь, баяжмал хэлбэрээр бол хуучин байсан 5 хувь дээр шинээр нэмэгдсэн 15 хувьтай нийлээд 20 хувь, харин эцсийн бүтээгдэхүүнд тохиолдолд 5 хувийн татвартай байхаар тогтоосон. Харин энэхүү роялтийн татварыг Оюутолгойгоос авах талаар Гэрээнд өөрчлөлт оруулах үүргийг Засгийн газарт өгөөд байгаа билээ.
Оюутолгойн орд газар 45 сая тонн нөөцтэй. Гэтэл хөрөнгө оруулагчид шинээр ТЭЗҮ-д тусгахдаа 19 сая тонн гэж оруулж ирсэн байна. Ажлын хэсэг энэ асуудлыг авч үзээд 19 сая тонныг 31 сая тонн болгожээ.