НЗДТГ-т очсон гурван хүнээс тайлбар авч байна

Хуучирсан мэдээ: 2017.07.27-нд нийтлэгдсэн

НЗДТГ-т очсон гурван хүнээс тайлбар авч байна

УИХ-ын эрхэм гишүүн Ж.Батзандан өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлгэлээ. Тэрбээр УИХ-д “Монголоо өмөөрнө. Монголчуудаа өмөөрнө” гэсэн уриатай орсноо сануулж шударга ёс тогтоох ажлаа албан ёсоор эхлүүлж байгаагаа мэдэгдлээ.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /НЗДТГ/-ын байранд иргэд болоод Төрийн тусгай хамгаалалтын хооронд үл ойлголцол үүсч, багагүй бужигнаад авчээ. Энэ асуудлыг зохицуулахаар цагдаагийнхан ирсэн бөгөөд асуудлыг шалгаж эхэлжээ. Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал дахь  АН болон МАН-ын бүлэгт “60 тэрбумын бичлэг”-ийн асуудлаар ‘Хариуцлага тооцох иргэдийн хөдөлгөөн’-өөс өнгөрсөн долоо хоногт шаардлага хүргүүлсэн аж. Тиймээс хариуг авахаар НЗДТГ-ын гадаа цугласан гэнэ. Энэ үеэр төрийн тусгай хамгаалалтынхан оруулаагүй бөгөөд хаалгыг нь нүдэж байсан тус хөдөлгөөний тэргүүн Б.Жагар хаалганы самбарыг эвдсэн байна.

‘Хариуцлага тооцох иргэдийн хөдөлгөөн’-ий ерөнхий зохицуулагч Б.Жагар  нар нийслэлийн ИТХ-ын дарга Ц.Сандуйг яаралтай огцруулах шаардлагынхаа хариуг авах гэж байгаад ийм асуудалд оржээ. Харин энэ талаар зодоон гарсан гэж зарим сайтад мэдээлсэн юм. Тэгвэл ЦЕГ-аас “Зодоон гараагүй. Харин ‘Хариуцлага тооцох иргэдийн хөдөлгөөний тэргүүн Б.Жагар болон цуг байсан гэх гурван хүнийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст тайлбар авч байна. Тус хөдөлгөөний тэргүүн Б.Жагар шаардлагынхаа хариуг авах гэж очихдоо хаалгыг татаж самбарыг нь унагасан юм билээ” гэсэн тайлбар өглөө. Одоогоор хэн нэгэн хүнийг саатуулаагүй байгаа гэнэ.

Л.ХАЛИУ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж