ДОХ-ын эсрэг вакцин: Анагаах дахь цөмрөлт ойртов уу?

Хуучирсан мэдээ: 2017.07.27-нд нийтлэгдсэн

ДОХ-ын эсрэг вакцин: Анагаах дахь цөмрөлт ойртов уу?

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан болж, өндөрлөлөө.

Дархлал хомсдолын вирусын “дуураймал” тарилга нь ДОХ/ХДХВ өвчний төрлийн 96 хувийг аюулгүй болгох эсрэг бүхэл бүтэн цувралын эсрэг биетийг ялгаруулах үйлдлийг үхрийн дархлалд бий болгосон талаар Nature сэтгүүл дэх өгүүлэлд өгүүлжээ. 

‘Үхрийн дархлалын систем нь вирусын хэсгийн эсрэг бий болгосон үйлчилгээг гаргасан нь бидний хувьд гайхалтай байлаа. Систем нь бидний сэтгээгүйгээр хурдан үйлчиллээ. Хүний төстэй системийг бодвол үхрийн эсрэг биет “вирусын хамгийн идэвхтэй хувилбаруудыг” амархан зогсоолоо” гэж Америкийн Ла-Хойе хот дахь Скриппсийн судалгааны хүрээлэнгийн Дэннис Бертон тэмдэглэжээ. 

Дархлал хомсдлын хам шинжийн вирус нь хүний эсийн гадаргын хэд хэдэн уургийн тусламжтайгаар түүнд нь хурдан нэвтрэн ордог. Уургийг хамгаалах нүүрс устөрөгчийн “бамбай нь ДОХ-ын шинэ үе бүрийг нь даган хурдан хувирч дархлалын системийг шинэ эсрэг биетийг ялгаруулахад хүргэдэг. Гэхдээ ихэнх тохиолдолд вирусын ялалт давамгайлдаг. Тэр онцлог нь эрдэмтдэд вакцин бүтээх боломжийг хааж байгаа юм. 

ДОХ-ын халдвар авсны дараагийн 3-4 жилд хүний дархлалын систем нь өргөн үйлчилгээтэй эсрэг биетийг (bnAbs) ялгаруулж вирусын хэдэн төрлийг зогсоодог. Тэр нь организмд тус болох нь бага. Учир нь вирус тэр хугацаанд биеийн эд эсэд гүнзгий нэвтрэн тархсан байдаг. Ингээд ужиг өвчний шатанд орсон байна. 

Бертон ба бусад вирус судлаачид эртнээс энэ үйл ажиллагааг амьтны халдвар аваагүй эсэд “суулган” аль болох их bnAbs гарган авахыг хичээж байгаа юм. Түүгээрээ вирусын халдвар бүрэн тараагдахаас хамгаалсан вакцин бүтээхээр ажиллаж байгаа аж. 

Хүний дархлалын системтэй адилхан дархлалтай хулгана, бичнүүд дээр хийсэн туршилт нь амжилт олсонгүй. Env уургийн адил төстэй эстэй амьтад дээр ДОХ-ын вирусын “хуулбар хиймэл” хэсгийг туршиж үзжээ. Бертон хамтрагч нарынхаа хамт тугал дээр туршилтаа хийхэд тэдний дархлал нь тарилгын дараагийн хоёр сард нь bnAbs –ийг ялгаруулаад эхэлсэн байна. Тэдний бүтцийг судлаад энэ эсрэг биет нь ДОХ-той хүний чанартай bnAbs шигээр нэгдсэн байжээ. Тэдний шилдгийн нэг NC-Cow нэг нь ганцаараа ДОХ-ын өсвөрийн 96 хувийг устгасан байна. Энэ бүгд нь эрдэмтдэд ХХ ба ХХI зууны гол өвчний эсрэг вакцин бүтээхэд том найдлага өгч байна. Яагаад тугалын дархлал нь хулгана бич хүний организмаас илүүтэйгээр вирустэй тэмцэж чадав? Үхрийн дархлалын систем нь хүнийхээс огт өөр бөгөөд үхэр хоолоо хивэхдээ элдэв халдвартай байнга тэмцэх хэрэгтэй болдог. Тэд ингэж байж л өөрийн гэдэс дотрыг вирусээс хамгаалдаг. 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж