23 компанийн 163 мянган хувьцаа арилжжээ

Хуучирсан мэдээ: 2017.07.27-нд нийтлэгдсэн

23 компанийн 163 мянган хувьцаа арилжжээ

Ази тивийн аварга шалгаруулах 22 дахь удаагийн тэмцээн Улаанбаатар хотноо үргэлжилж байна.

2017 оны долдугаар сарын 27-ны өдөр “I”, “II’, “III’ ангилалд бүртгэлтэй 23 хувьцаат компанийн 163,804 ширхэг хувьцаа арилжигдсанаас 9 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 9 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 5 хувьцаат компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс “Ногоон хөгжил үндэсний нэгдэл’ компанийн хувьцааны ханш хамгийн өндөр буюу 15.00%-иар өссөн бол ‘Бөхөг” компанийн ханш хамгийн өндөр буюу 11.24% хувиар уналаа.

Засгийн газрын үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаагаар 332 ширхэг үнэт цаас 33,914,740 төгрөгөөр арилжаалагдсан байна.

Энэ өдөр ‘MSE ALL’ индекс 887.43 нэгж болж 0.27%-иар өссөн бол зах зээлийн үнэлгээ 1,590,130,660,503 төгрөг болсон байна.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

Эх сурвалж: МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж