ШУА-ийнхан цалингийн нэмэгдлээ нэхэж байна

Хуучирсан мэдээ: 2011.01.19-нд нийтлэгдсэн

ШУА-ийнхан цалингийн нэмэгдлээ нэхэж байна

Шинжлэх Ухааны академийн 2011 оны төсвийг дутуу олгосныг эсэргүүцэж ШУА-ийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Т.Баяр, Утга зохиолын хүрээлэнгийн захирал Т.Баясгалан нар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 239-р тогтоолоор төрийн албан хаагчийн цалинг 30 хувиар нэмсэн байхад  ШУА-ийн 2011 оны төсвийг 298.8 сая төгрөгөөр хасч тооцсоныг эсэргүүцэж байгаа аж. Дээрх 300 орчим сая төгрөг нь 71 хүний бүтэн жилийн цалинтай тэнцэх хэмжээний мөнгө аж. ШУА 1874 ажилтантай бөгөөд үүний 1000 гаруй нь эрдэмтэн судлаач, үлдсэн 800 орчим нь захиргаа, үйлчилгээний ажилчид юм. ШУА-ийн таван салбар нэгж тус бүрийн санхүүжилтийг дутуу хийжээ. Тухайлбал, Нийгмийн ухааны салбараас 50.43 сая, Анагаах ухааны салбараас 28.81 сая, Техникийн салбараас 38,67 сая, Хөдөө аж ахуйн салбараас 53.80 сая, Байгалийн Ухааны салбараас 127.1 сая төгрөг тус тус дутуу байгаа аж. Энэхүү мөнгийг буцаан олгохыг шаардсан албан бичгийг ШУА-ийн Үйлдвэрчний эвлэлийн хороонынхон өнгөрөгч даваа гаригт БСШУ-ны сайдад хаяглан хүргүүлжээ. Албан бичгийнхээ хариуг ирэх баасан гариг болтол тав хоног хүлээх аж. Хэрэв асуудлыг шийдвэрлэж өгөхгүй бол БСШУЯ-ны гадаа жагсаал цуглаан зохион байгуулж, тэмцэхээ мэдэгдлээ.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж