"Урт гэзэг-бүсгүйн гоёо" наадам боллоо

Хуучирсан мэдээ: 2017.07.27-нд нийтлэгдсэн

"Урт гэзэг-бүсгүйн гоёо" наадам боллоо

Батцагаан Батмөнх
Батцагаан Батмөнх
    Загварын ертөнцөөс төрөн гарсан “Catwalk” хамталгийн охид шинэ клипээ үзэгчдэд хүргэлээ.

    Сүхбаатар аймаг байгуулагдсаны 75 жил, Баруун-Урт сум байгуулагдсаны 60 жилийн ой өнөөдөр /2017.07.27/ тохиож байна. Сүхбаатар аймгийнхан ойн баяр наадмаа “Дээлтэй Монгол” уриан дор хийж байгаа бөгөөд баярын үеэр “Урт гэзэг-бүсгүйн гоёо” наадмыг мөн зохион байгуулжээ.

    Тал нутгийн бүсгүйчүүд гэзэг үс сайтайгаараа алдартай. Дарьганга нутгийн алдартан, Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэ ээжээ дурсахдаа “Ээж минь дэр ер хэрэглэдэггүй, сүлжсэн гэзгээ давхарлаад дэрлэдэг байсан” гэсэн нь бий. Орчин цагт улам бүр ховордсоор байгаа урт гэзэгтэй бүсгүйчүүдийг алдаршуулах наадамд 20 гаруй бүсгүй оролцжээ. Тэдний хамгийн бага нь дөрөвдүгээр ангийн сурагч н.Энхзаяа охин байсан бөгөөд тэрбээр 85 см үстэй аж.

    Наадамд гурав, дөрвөн үеэрээ урт гэзэгтэй бүсгүйчүүд оролцсон бөгөөд тэдний гэзэгний урт 110-140 см урттай байжээ. Бүсгүйчүүд Дарьганга хийцийн алт,мөнгөн зүүлтээр гэзгээ гоёсон байжээ. Тэдний дотор 120 жилийн түүхтэй алдартай гоёл, зүүлт өмсгөлөөр гоёсон нь үнэхээр гайхалтай байжээ.

    Д.Цэц

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж