В.С вирусын шинжилгээнд 65-аас дээш насныхныг хамруулна

Хуучирсан мэдээ: 2017.07.27-нд нийтлэгдсэн

В.С вирусын шинжилгээнд 65-аас дээш насныхныг хамруулна

Тайландын Пхугет арал дээрх нэгэн шөнийн клупт өнөөдөр буюу баасан гаригийн өглөө гал гарсны улмаас дөрвөн хүн амиа алдаж, 12 хүн хүндээр гэмтжээ. Хүндээр гэмтсэн хүмүүсийн дунд гадаадын жуулчид байсан гэнэ.

В.С вирус илрүүлэх шинжилгээнд 65-аас дээш насныхныг үнэ төлбөргүй хамруулах болсон талаар өнөөдөр/2017.07.27/ “Оном” сангаас сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. 

Үнэ төлбөргүй шинжилгээг нийслэлийн хэмжээнд маргааш өдрөөс эхлүүлэх юм байна. Хамрагдах иргэд 08.30-17.00 цагийн хооронд Элэгний төв лабораторид очино. 

Эрүүл мэндийн даатгалын дэвтэр, иргэний үнэмлэхтэйгээ очиж, үнэгүй шинжилгээнд хамрагдах аж. 

“Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн санаачлагч мэргэжлийн эмч, эрдэмтдийн баг элэгний вирүсын өвчлөл маш өндөр байгааг сануулсан тул 65-аас дээш насны ахмад буурлуудаа энэ жил цаг алдалгүй хамруулахаар ажлаа эхэлж буй юм байна. 

Дээрх ажлыг “Оном” сан, Монголын элэгний эмч нарын нийгэмлэг, Монголын гастроэнтерологийн холбоо хамтран санаачлан зохион байгуулж байна. 

Сарын хугацаатай үргэлжилнэ. Энэ хооронд мөн Сүхбаатар, Дорнод, Дундговь, Увс, Булган, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь, Хөвсгөл зэрэг есөн аймгийн 65-аас дээш насны иргэдийг вирүсийн халдвар илрүүлэх шинжилгээнд бүрэн хамруулах ажээ.

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж