Умардууд 2018 он гэхэд АНУ-д хүрэх пуужин бүтээнэ

Хуучирсан мэдээ: 2017.07.27-нд нийтлэгдсэн

Умардууд 2018 он гэхэд АНУ-д хүрэх пуужин бүтээнэ

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааныг 15.00 цагт зарлалаа

 

БНАСАУ 2018 он гэхэд АНУ-д хүрэх хүчин чадалтай, тив дамнасан баллистик пуужин бүтээх боломжтой талаар “The Washington Post”, “The New York Times” зэрэг хэвлэлүүд мэдээлж байна. Тэдний мэдээлж байгаагаар, энэхүү шинэ дүгнэлт нь хэдхэн долоо хоногийн өмнө болсон туршилттай холбоотой гэнэ. Хойд Солонгосчууд долдугаар сарын дөрөвний өдөр тив дамнасан баллистик пуужин “Хвансон-14”-ний туршилтыг хийсэн билээ. Японы Батлан хамгаалах яамны мэдээллээр, тус пуужин нь 930 км-ыг туулж, 2.8 мянган км-ын өндөрт хүрсэн гэжээ. АНУ өмнө нь Хойд Солонгосыг 2020 он хүртэл энэ төрлийн найдвартай пуужинг бүтээж чадахгүй гэж үзэж байв. 

Өнөөдөр БНАСАУ-ын ойрын болон дунд зайны тусгалтай пуужин Өмнөд Солонгос болон Японы нутаг дэвсгэрт бүхий л зорилгыг биелүүлэх боломжтой боллоо гэж Япон улсын зүгээс мэдэгдэв. Гэхдээ “The Washington Post” мэдээлж байгаагаар, Умардуудын тив дамнасан пуужин бүтээх ажил хэт хуучинсаг. Гэхдээ тив дамнасан пуужингийн туршилт Аляск хүрэх боломжтой гэдгийг харууллаа гэв. 
Үүнтэй холбоотойгоор, АНУ-ын тагнуулын байгууллага Ким Чен Ун 2018 он гэхэд цөмийн зэвсэгтэй тив дамнасан найдвартай баллистик пуужинтай болно гэсэн мэдээллийг өгчээ. 

АНУ-ын Батлан хамгаалах яамны тагнуулын газрын мэдээлэлд “Хойд Солонгосын төлөвлөгөө бидний бодож байснаас маш хурдан биеллээ оллоо. Бид долдугаар сард тив дамнасан баллистик пуужингийн туршилт болно гэж бодоогүй” гэв. 

Энэ нь Аляскт дунд тусгалтай баллистик пуужинг замаас нь зогсоох THAAD системийг туршсантай холбоотой байх магадлалтай гэнэ. Тус системийг Хавайн хойд хэсэгт туршжээ. Энэ хүрээнд Хавайн захиргаа халдлагаас урьдчилан сэргийлэх, анхааруулгын орчин үеийн системтэй болох төлөвлөгөөтэй байна. 

Зүүн Азийн асуудал хариуцсан үндэсний тагнуулын албаны удирдагч Скот Брейн албан ёсны мэдэгдэлд Хойд Солонгосын хөтөлбөрийн дуусах хугацааг заагаагүй байв. Гэхдээ тэд дээр хугацаанд өөрчлөлт орж байгаа гэсэн мэдээллийг баталгаажуулж чаджээ. 

Тэрбээр “Хойд Солонгосын тив дамнасан баллистик пуужингийн туршилт тагнуулын албаны хувьд гэнэтийн мэдээлэл байлаа. Энэ бол бидний хүлээж байсан гол үйл явдлын нэг байж болох юм. Үүний ачаар, бид АНУ-д Ким Чен Уны учруулах аюул, түүний хугацааг тодорхойлох боломжтой” гэжээ. 

Харин “The New York Times”-ийн мэдээлж буйгаар “Хэрвээ Умардууд АНУ-д хүрч чадах тив дамнасан баллистик пуужин үнэхээр бүтээж чадах юм бол энэ нь 2018 он байх болно. Учир нь энэ үйл явдал мужийн пуужингийн эсрэг хамгаалах систем шинэчлэгдэхээс өмнө болох учиртай гэв. 

Шинэ аюул

CNN агентлаг Кусонд тив дамнасан пуужинг хөөргөхөд зориулагдсан тоног төхөөрөмж зөөж буй тээврийн хэрэгсэл ажиглагдсан гэж мэдээлжээ. 

Хойд Солонгосын энэхүү идэвхтэй байдалтай холбоотойгоор АНУ-ын Төрийн департмент тус улсыг терроризмыг дэмжигч орны жагсаалтад эргүүлэн оруулах тухай шийдвэр гаргажээ. Өмнө нь 2008 онд АНУ Хойд Солонгосыг энэ жагсаалтаас хасаж байсан түүхтэй. 

Үүнээс гадна, Вашингтон Бээжин, Москва хоёрыг Хойд Солонгосын эсрэг авах хориг арга хэмжээгээ чангаруулахыг уриалав. Гэвч тэд АНУ-ын энэ саналыг дэмжсэнгүй. Үүнийг яриа хэлэлцээний замаар шийдэх нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа ажээ. 

Одоогийн байдлаар АНУ ард иргэддээ Хойд Солонгос руу зорчихыг хоригложээ. Ингэхдээ тэд оюутан Отто Уормбирт тохиолдсон явдлыг иргэддээ сануулан, эрсдэлд орохгүй байхыг зөвлөж байна. 

Харин Төрийн департаментын албан ёсны төлөөлөгч Хезер Науэрт Хойд Солонгос руу чухал ажлаар явах шаардлагатай иргэдэд тэр тусмаа сэтгүүлчдийг тус улс руу явах боломжоор хангана гэдгээ мэдэгдсэн байна. 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж