“Хүрхрээ үндэсний лиг”-ийн хоёрдугаар хагас эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2017.07.27-нд нийтлэгдсэн

“Хүрхрээ үндэсний лиг”-ийн хоёрдугаар хагас эхэлнэ

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг сая УИХ-ын дарга З.Энхболдод Засгийн газрын шинэ гишүүдийг томилох асуудал болон бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон Засгийн газрын гишүүдийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүллээ.

Монголын Хөлбөмбөгийн Холбоо, “Арвайн үндэс” ХХК-тай хамтран гурав дахь жилдээ зохион байгуулж буй “Хүрхрээ үндэсний лиг”-ийн 10 дугаар тойргийн тоглолтууд энэ амралтын өдрүүдээр явагдана.

Эхний хагасаа өндөрлүүлээд хэсэг амарсан үндэсний лигийн 10 баг одоо тоглолт бүрээс гурван оноо авахын төлөө байдаг хүчээ шавхан тоглох болно. Учир нь хүснэгтийг тэргүүлэгч “Эрчим”-ийг гүйцэхийн тулд “Хангарьд” зургаа, “Улаанбаатар сити” долоо, “Атлетик 220” найман онооны зөрүүг арилгах даалгавартай байгаа. Мөн хамгийн бага оноотой яваа “Хоромхон”, “Эф Си Улаанбаатар”, “Унаганууд” гэсэн клубүүд ганц хожил авахад л хүснэгтийн байрлалаа дээшлүүлэх боломжтой байгаа нь лигийн өрсөлдөөнийг дээд цэгт нь тулгана. Энэ амралтын өдрүүдээр явагдах “Гоёо Эф Си” – “Хоромхон”, “Атлетик 220” – “Унаганууд”, “Эф Си Улаанбаатар” – “Улаанбаатар сити” гэсэн гурван тоглолт NTV телевизээр, “Эрчим” – “Сэлэнгэпресс”, лхагва гаригт болох “Дэрэн” – “Хангарьд” гэсэн хоёр тоглолт mycujoo.tv-ээр шууд цацагдана.

Эх сурвалж: МХБХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж